Тэнгис далайн био нөөцийг хууль бусаар, харилцан мэдээлэлгүйгээр, зохицуулалтгүйгээр ашиглахтай тэмцэх засгийн газар хоорондын хэлэлцээрт Орос, Хятад улсууд 2012 оны 12-р сард гарын үсэг зурж магадгүй. Росрыболовство компанийн тэргүүн Андрей Крайний ажил хэрэгч мэдээлэлийн оросын “Прайм” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Баримт бичиг гарын үсэг зурахад бараг бэлэн болсон гэж түшмэл хэлсэн байна. БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Зябаогийн энэ оны 12-р сард ОУ-д хийхээр төлөвлөөд байгаа айлчлалын үеэр гарын үсэг зурах байх гэж үзэж байна. ОУ-ын гаалийн статистик мэдээнээс хархад жил бүр Орос улсаас Хятад улсад 951 сая долларын тэнгис далайн бүтээгдхүүн нийлүүлэж байна. Харин хятадын талын мэдээгээр оросын хөлөг онгоцууд БНХАУ-д 1,65 тэрбум долларын бүтээгдхүүн нийлүүлдэг байна.