Лондонд болсон Паралимпын наадмын ажиллагаа ням гаригийн үдэш Олимпын цэнгэлдэх хүрээлэн болон Тауэрын гүүрэн дээр болсон галын наадмын гайхамшигтай шоу болон салютаар өндөрлөлөө. Энэ галын наадмыг Темза голын эрэг дагуу байрлуулсан том дэлгэц дээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Олон улсын Паралимпын хорооны тэргүүн Филип Крейвен сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйгээр лондоны Паралимпыг “ер бусын, миний хувьд болон манай тамирчдын хувьд урьд өмнө нь болж байсан наадмуудаас хамгийн гайхамшигтай нь боллоо гэж” хэлсэн байна. Энэ үеэр 2016 оны зуны олимпын нийслэл Рио-де-Жанейро хотод паралимпын тугыг гардууллаа. Бразил улс 2016 онд Олимпын болон Паралимпын наадмыг зохион байгуулах юм. Паралимп-2012 наадмаас ОУ-ын шигшээ баг 36 алтан медаль, нийт 102 медаль хүртсэн байна. Оросууд багын нийт дүнгээр Хятадын шигшээ багын дараа 2-р байрт шалгарсан байна.

Гэрэл зураг