Оросын Тверь мужийн нийслэлийн “Итгэл найдвар, эргэн дурсах сайхан сэтгэлийн цэцэрлэгт” Хиросимагаас авчирсан мод, бут ургах болно. Тверийн ботаникийн цэцрлэгийн захирал Юрий Наумцев “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна. Энэ цэцэрлэгт катальпа, вавилоны уд мод, хятадын арц болон нэгэн төрлийн чавганы мод зэргийг суулгах болно гэж Наумцев ярьсан байна. 1945 онд болсон японы эмгэнэлт явдлын амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилготой “Хиросимагийн ногоон өв” олон улсын төслийн хүрээнд Тверь хотод “Итгэл найдвар, эргэн дурсах сайхан сэтгэлийн цэцэрлэг” нээгдэж байгаа гэж тэр тайлбарласан байна. Тверь хот нь Хиросимагийн мод бутыг ургуулж байгаа оросын хотуудаас Эрхүү хотын дараа хоёрт орж байгаа юм. Хиросима нь Хонсю арлын баруун урд хэсэгт оршдог японы хот юм. 1945 оны 8-р сарын 6-нд америкийн бөмбөгдөгч онгоц “Малыш” нэртэй атомын бөмбөгийг Хиросима хот дээр хаясан юм. Хотын ихэнх хэсэг нь эвдрэн сүйдсэн ба дэлбэрэлтээс болж 70 мянган хүн газар дээрээ амь насаа алдаж, 60 мянган хүн туяаны өвчин болон түлэгдэлт, шархдалтаас болж амь үрэгдсэн юм.