Владивостокт болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дүнд сэтгэл ханамжтай байна гэж ОУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр мэдэгдлээ. Төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр төрийн тэргүүн үг хэлэхдээ АНДЭЗХАБ оршин тогтносон үеэс хамгийн үр бүтээлтэй нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо гэж мэдэгдсэн байна. Мөн өнөөдөр “АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн тунхаглал”-ыг сайшаасан байна.

Энэ тунхаглал дээр АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын 21 төрийн тэргүүнүүд гарын үсгээ зурсан байна. Эзэн орны хувьд Орос улс хэлэлцэх хэргийг тодорхойлсон ба хамтын ажиллагааны янз бүрийн хүрээн дэх өөрийн тэргүүлэх сэдвийг тодруулсан юм. Тэднийг тунхаглалд тусгасан байна. Орос улс эдийн засгаа Ази тив рүү эргүүлж байгаа ба АНДЭЗХАБ-тай харилцах харилцаагаа, одоог хүртэл ЕХ-той харилцаагаа ямар түвшинд байлгасан тэр хэмжээнд хүргэнэ гэсэн дүнд хүрлээ. Ази тивийн зах зээл рүү Москва ганцаараа бус гаалийн холбооны өөрийн түнш Белорусс, Казахстан улсуудтай хамтран хөдлөх болно гэж оросын ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.

Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх нь ОУ-ын стратегийн сонголт юм. Эдийн засгийн нэгдсэн орон зай болон Гаалийн холбооны түншүүдийнхээ ашиг сонирхолыг харгалзан үзэж үүнийг хэрэгжүүлэх юм. Энд Евразийн эдийн засгийн холбоо байгуулах төлвийг тооцон үзэх болно. Бид Владивостокын дээд хэмжээний уулзалт дээр зөвхөн оросын ашиг сонирхол, хандлагыг илэрхийлээд зогсоогүй Орос, Белорусс, Казахстан гэсэн “гурвалын” зөвшилцсөн байр суурийг илэрхийлж байсан гэдгийг сануулж байна гэж тэр хэлсэн байна. “АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн тунхаглал”-д инновацийн хүрээний хамтын ажиллагаа, тээвэр логистикийн хөгжил, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцчлал, худалдааг либеральчлах зэрэг асуудлуудыг тусгасан байна.

ОУ-ыг хиймэлээр нэн даруй Баруунаас Дорнод руу чиглүүлэх гэсэн зорилго одоохондоо тавиагүй байна гэж төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр В.Путин тэмдэглэсэн байна: «Хамтын ажиллагааны хүндийн хүчийг АНД бүс нутаг руу чиглүүлэх тухайд гэвэл, энд бидэнд хиймэлээр хийх юм ерөөсөө байхгүй. Энэ үйл явдал бодит байдал дээр л үндэслэж байгаа. Өнөөдөр ОУ-ын ЕХ-той хийж байгаа худалдааны эргэлт 51%-тай, харин АНД бүс нутагтай 24% байна. АНД бүс нутгийн нөөц бололцоо өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзвэл энэ чиглэл дэх оросын худалдааны хэмжээ нэмэгдэх нь дамжиггүй. Бид үүнд бэлэн байх ёстой. Өөрийн дэд бүтэцийн боломжийг өргөжүүлэх замаар бид үүнд бэлтгэж байна» гэж тэр ярилаа.

Сибирь дамжсан болон БАМ-ын төмөр замын боломжийг өргөжүүлэх, шинэ боомтууд болон эрчим хүчний объектуудыг барьж байгаалах зэргээр бид үүнд бэлтгэж байгаа юм гэж оросын ерөнхийлөгч тайлбарласан байна.