Орос улс инновацийн салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлхийг сонирхож байна гэж ерөнхийлөгч В.Путин АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Гадаадын түншүүд тэр тусмаа хятадын түншүүдтэйгээ “инновацийн технолог” дээр хамтран ажиллахыг Москва гойд сонирхож байна гэж тэр тэмдэглэсэн байна. Иймэрхүү технологийг одоо үйлчилж байгаа буюу тусгайлан бий болгох шинжлэх ухаан технологийн кластер дээр хэрэгжүүлж болно гэж оросын төрийн тэргүүн тайлбарлалаа. Ийм төв Алс Дорнодод одоо ажиллаж байгаа юм. Хятадын түншүүдтэй хамтран байгуулж байгаа хөлөг онгоц үйлдвэрлэх үйлдвэрийг тэрээр жишээ болгон дурьдлаа. Өөр нэг үйлдвэрийг солонгосын хөрөнгө оруулалтаар барина гэж Путин ярьсан байна.