“Газпром” компанийн талаар ЕХ-ны явуулж байгаа ажиллагаанд харамсаж байгаагаа ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлээд, үүнийг “худалдааны дайн” гэж үзэхгүй байна гэж мэдэгдсэн байна. “Бид ЕХ-той маш үр бүтээлтэй, найрсаг харилцаатай, энэ бол байлдааны ажиллагаа ч биш худалдааны дайн ч биш гэж” Владивостокт АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа хийлгэсэн төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр нэгэн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа ерөнхийлөгч мэдэгдсэн байна. “Газпром” компанийн талаар явуулж байгаа энэ ажиллагаа бол шинэ зүйл биш, өнгөрсөн жил тус компанийн гадаад дахь ажлын байранд нь нэгжлэг хийж байсан гэдгийг тэрээр санууллаа. “Иймэрхүү үйл явдал болж байгаад бид гүнээ харамсаж байна гэж” Путин тэмдэглэсэн байна. Өрсөлдөөний хууль дүрмийг зөрчиж байж магадгүй гэсэн шалтгаанаар “Газпром” компанийг шалгах монополийн эсрэг мөрдөн байцаалт эхлэж байгаагаа ЕХ урьд нь мэдэгдэж байсан. Тэдгээр улсуудын хууль дүрмийг хатуу сахин мөрдөж байгаа гэдгээ “Газпром” компани мэдэгдсэн бөгөөд ЕХ-ны монополийн эсрэг мөрдөн байцаах ажил бодит байдалд тулгуурлана гэдэгт найдаж байна.