Владивостокт болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт бүх тавьсан зорилтоо биелүүлсэн гэж ОУ-ын ерөнхийлөгч В. Путин төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын ойрын үед шийдвэрлэх ёстой үндсэн асуудлуудыг уулзалтанд оролцогчдын баталсан төгсгөлийн тунхаглалд тодорхой заасан гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Эдийн засгийн янз бүрийн салбарт хамтран ажиллах асуудалд онцгой анхаарал хандуулсан байна. Хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх явдлыг үргэлжлүүлэх, АНД орнуудын инновацийн хөгжилд харилцан үйлчлэх мөн хээл хахуультай тэмцэх ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд илэрхийлсэн байна.