АНДЭЗХАБ-ын гишүүн улсуудын дараачийн дээд хэмжээний уулзалт Индонез улсын Бали арал дээр 2013 онд болох юм. Владивосток хотод 9-р сарын 8-9-нд болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар баталсан тунхаглалд энэ тухай өгүүлсэн байна. Мөн 2014, 2015, 2016 онуудад АНДЭЗХАБ-ыг даргалах санал гаргасан Хятад, Филиппин, Перу улсуудын саналыг тус баримт бичигт сайшаасан байна. АНУ-ын улсын өрийн асуудал, еврогийн бүсийн хямрал зэрэг асуудлууд дэлхийн эдийн засгийн “сэргэх явцыг удаашруулж байгаа” учир “санхүүгийн зах зээлийн байдал тогтворгүй хэвээрээ байна гэж” АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үзэж төгсгөлийн тунхаглалдаа тусгасан байна. Ийм нөхцөл байдалд “итгэлцэлийг сэргээж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэн хөгжүүлэх ашиг сонирхолын үүднээс харилцан мэдээлэлцэж ажиллахаар” АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын тэргүүнүүд хатуу шийдсэн байна. “Еврогийн бүсийн тогтвортой, бүрэн бүтэн байдлын төлөө шаардлагатай бүх арга хэмжээ авахаар” европын орнуудын төрийн тэргүүнүүдийн хүлээсэн үүргийг АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцогчид сайшаасан байна. “Улсын санхүүгийн системийг бэхжүүлэх” замаар “эдийн засаг нь хомсдолд ороод байгаа” орнуудын балансын тэнцвэргүй байдлыг багасгахыг төлөө байгаагаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцогчид мэдэгдлээ. Төлбөрийн балансын ихээхэн хомсдолтой байгаа эдийн засгийн хувьд дотоодын зах зээлийн хэрэглээг нэмэгдүүлэх болон валютын ханшны уян хатан байдлыг хангах бодлого явуулахыг АНДЭЗХАБ-ын гишүүн орнууд санал болгож байна. “Санхүүгийн урсгалыг хамаагүй өөрчлөх, валютын ханшийг эмх замбараагүй хөдөлгөх зэрэг нь эдийн засаг санхүүгийн тогтвортой байдалд муу нөлөө үзүүлж байна гэж” тунхаглалт өгүүлсэн байна.