Владивосток хотод 9-р сарын 8-9-ны хооронд болсон АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын албан ёсны хэсэг өнөөдөр уламжлал ёсоор хамт олноороо зурагаа татуулснаар өндөрлөлөө. Өнөөдөр дээд хэмжээний уулзалтын хоёр дахь ажил хэрэгч хуралдаан болсон байна. Өнөөдрийн уулзалт дээр дээд хэмжээний уулзалтад оролцогчид инновацийн асуудлыг хэлэлцсэн юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүнсний аюулгүй байдлын асуудлыг сөхөж тавилаа. Манай дэлхий дээд өлсгөлөнд нэрвэгдэж байгаа хүмүүсийн тоо 1 тэрбумд хүрч байгаа тул энэ асуудал АНДЭЗХАБ-ын хувьд цаг үеийн асуудал болоод байна гэж тэр тэмдэглэлээ. Өлсгөлөнд нэрвэгдээд байгаа хүмүүсийн дөрөвний нэг нь АНД бүс нутагт амьдарч байна. Энэ асуудлыг даруйхан үр ашигтайгаар шийдэлгүйгээр тус бүс нутгийн хүн амын амьдралыг дээшлүүлнэ гэж ярих ч хэрэг байхгүй гэж тэр тэмдэглэсэн байна. Өчигдөр БНХАУ-д газар хөдлөлт болж 100 орчим хүн амь насаа алдаж, 700 гаруй хүн шархадсан билээ. Энэ газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх хүмүүст хурдан эдгэрэхийг Путин ням гаригийн хуралдаан дээр хүсэн ерөөлөө. ОУ АНДЭЗХАБ-ыг даргалаж байх үед тэргүүлэх чиглэл байсан инновацийн хүрээний хамтын ажиллагаа, тээвэр логистикийн хөгжил, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн интеграцчлал, худалдааг либеральчлах зэрэг асуудлуудыг тусгасан тунхагалалыг хэлэлцээрийн дүнгээр баталсан байна. АНДЭЗХАБ бол худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэлхийн томоохон форумын нэг билээ. Тус байгууллагын гишүүн орнуудын нийт хүн ам нь 2,5 тэрбумаас даваж байгаа юм. Орос улсаас гадна Австрал, Бруней, Вьетнам, Гонконг, Индонез, Канад, Хятад, Малаяз, Мескик, Шинэ Зеланд, Папуа-Шинэ Гвиней, Перу, АНУ, Сингапур, Тайвань, Тайланд, Филиппин, Чил, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд АНДЭЗХАБ-ын гишүүн юм.