Өнөөдөр Владивосток хотноо АНДЭЗХА-ны ажил хэрэгч ДХУ өндөрлөнө. Уг арга хэмжээнд АНД-н бүсийн орнуудын удирагчид болон 500 гаруй бизнесын төлөөлөгчид оролцсон. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов нар уулзалт дээр үг хэлсэн  байв. Гол санаа нь эдийн засгийн хамтын ажиллагааны сэдэв байв.

АНДЭЗХА-ны Ажил хэрэгч ДХУ-ын нээлтийн ёслолын ажиллагааг уг чуулганы дарга – ВТБ банкны тэргүүн Андрей Костин нээв.Тэрээр хэлсэн үгэндээ, дэлхийн эдийн засаг нь нилээд хүндхэн үеийг  даван туулж байгаа ч, хямралыг даван туулахад стандартын бус шийдвэрүүдийг эрэлхийлэхийг уриалжээ. Ийм шийдвэрүүдийн нэг бол АНД-н бүс нутгийн орнуудын эдийн засгийн интеграц юм. Олон улсын аудитын PricewaterhouseCoopers агентлагийн ерөнхийлөгч Деннис Нелли ч мөн энэ сэдвийг хөндсөн . Түүний ярьж байгаагаар, стандартыг уян хатнаар хослуулах нь бүс нутгийн орнуудын хооронд худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх тэдгээрийн эдийн засгийг өсөн нэмэгдүүлэхэд тустай зүйл болох юм.

Мөн Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин ч гэсэн өөрийн хэлсэн үгийн ихэнхийг эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудад зориулсан. Путины үзэж байгаагаар, чухамдаа хямралын туршилтын энэ үед “бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын төслүүд эрчимчиж буй нь “ үнэхээр сайшаалтай гэв.

«Нийтлэг харилцан сонирхол дээр бий болсон бүс нутгийн интеграцчлал нь, бие биенээ болон ойрын түншүүдийнхээ сонирхолуудыг харзалзан үзэхдээ, нээлттэй зах зээл болон чөлөөт худалдааны суурь зарчмуудын хоцрогдлыг дэлхийн эдийн засгийн хөгжилд эрчимтэй түлхэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой юм» гэж Путин хэллээ.

Орос улсын ЗГ-ын тэргүүн шадар сайд Игорь Шувалов хэлэхдээ, Москва худалдааны хялбарчилсан харилцааны тухай гэрээ хэлэлцээг Европын орнуудын адил АНД-н бүс нутгийн орнуудтай идэвхтэй явуулж байна гээд

«Орос улсын ЗГ, Оросын ерөнхийлөгч Владимир Путин интеграцын процессуудыг тал бүрээр дэмжинэ: ДХБ-ын болон хоёр талын хүрээнд ч мөн адил. Бид цаашид бусад орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар ярилцаж байна» гэв.

Москва, Астана, Минскийн хамтарсан хүчин чармайлтын улмаас Нэгдсэн эдийн засгийн орон зайг байгуулсан тухай Владимир Путин сануулав. Энэхүү жишээ нь амжилттай болсон төдийгүй хуучин ЗХУ-ын орнуудтай харилцах загвар болсон юм.

«Саяхан бид ТУХН-ын орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гэрээ байгуулсан, чухамдаа бараг бүгд батласан. Тэрчлэн, миний дээр хэлж байсан хуучин зөвлөлтийн гурван орон: Орос, Казахстан, Белорус улсууд орсон Гаалийн холбоо болон эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулсан. Эдгээр нь хямралын эсрэг барьж байгаа бидний нэгдсэн ганц хариу биш юм. Бид АНД-н бүс нутгийн орнуудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх шинэ боломжуудтай болж байна.

Гаалийн холбоо болон Шинэ Зеланд улсын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гэрээний асуудлаар яриа хэлэлцээ явуулж байна. Ийм процессыг Вьетнам улстай эхлүүлэх тухай хамтарсан илтгэлийг бэлэн болгоод байна. Энэ асуудлаар өөр бусад яриа хэлэлцээ хийж болзошгүйг  бидний хүлээн авсан хэдэн арван мэдэгдэлүүд харуулж байна» гэж В.Путин хэллээ.

Владимир Путин Орос улсын тодорхой саналуудын тухай ярьлаа. Тэрээр Москва бүс нутгийн эрчим хүчний тогтвортой баталгаа болоход бэлэн төдийгүй, Европоос Номхон далай хүртэлх нийт орон зайд тээврийн дэд бүтцийг идэвхитэй хөгжүүлнэ гээд ГЛОНАСС системийн боломжийг ч сануулав. Түүнчлэн, Орос улс хүнсний аюулгүй байдлыг хангахад нилээд хувь нэмэр оруулж байна.  АНД-н бүс нутгийн орнуудыг био нөөцүүдийг нөхөн үйлдвэрлэлийг хангахад хамтран хүчин чармайлт гаргахыг Владимир Путин уриалав.