Манай нэвтрүүлгийн «Орос орноор аялацгаая» булангаар бид та бүхнийг Орос улсын Алс-Дорнодоор аялахыг урьж байна. Дархан цаазат байгалийн энэхүү нутагт амурын бар болон гималайн баавгайн эзэмшил газрууд байхын зэрэгцээ, хадны сүг зураг болон чулуун хөшөөнүүд нь эртний хүмүүсийн амьдралын тухай өгүүлнэ.

Амур мөрөн бол Алс-Дорнодын дурсгалт газруудын дэлхийн хамгийн том гол мөрний нэг юм. Урсгалаа өөрчилж чаддаг энэ мөрнийг үлгэрийн луу гэж нэрлэдэг байна. Амур мөрөнд 130 төрлийн загас жараахай байдаг.Чухамдаа энд дэлхийн хамгийн том хилэм загас байдаг бөгөөд түүний жин нь нэг тонн хүрдэг.

Сүүлийн хэдэн арван жил Амурын усны байдал аж үйлдвэрийн бохирдол болон ахуйн уснаас болж муудаж, загас цөөрчээ. Гэхдээ Орос-Хятадын хамтарсан хүчин чармайлтын үр дүнд байдал аажимдаа сайжирч байна. Эрдэмтдийн гаргасан тоо баримтуудыг энгийн загасчид батлан нотлодог. Тэдний нэг Егор Анисков хэлэхдээ:

«Урьд бид тор хаяхаас айдаг байсан. Харин одоо бол ус арай цэвэр болжээ. Ус цэвэр тунгалаг, үнэргүй болсон. Барьсан загас ч мөн үнэргүй. Хабаровскийн орчимд бүр алс-дорнодын яст мэлхий гарч ирсэн гээд бод доо. Тэд бохир усанд амьдардаггүй юм» гэлээ.

Та бид Амур мөрний эргээр 50 км үргэлжлэх Орос улсын Алс-Дорнодын хамгийн том хот – Хабаровскд ирээд байна. Хабаровскийн хамгийн сайхан газар бол эргийн гудамж бөгөөд хадан цохионоос хотын гайхалтай төрх харагддадаг. Энд Москвагийн Аврагч Христийн сүм,Санкт-Петербургийн Исаакиевын сүмийн дараа, гуравт ордог Спасо-Преображены сүм байдаг .

Хабаровскд ирсэн хэн бүхэн Алс-Дорнодын уран сайхны музейд ирж, орос болон гадаадын урлагийн эрхэм бүтээлүүдтэй танилцдаг юм. Энд эртний оросын урчуудын бүтээсэн бурхны хөргүүд, эртний грекийн вааран эдлэл болон европын уран зургуудыг дэлгэн тавьжээ. Харин ардын урлаг сонирходог хүмүүст Алс-Дорнодын уугуул үндэстнүүдийн бүтээлүүд: ульчийн урчуудын гар нэхээсний хивс, нанайчуудын хуримын хослол болон далайн морины ясаар хийсэн бүтээгдэхүүн зэрэг нь сонирхолтой байх байхаа.

Хабаровскийн усан тээврийн вокзалын зогсоолоос гурван давхар хөлөг онгоц аажуу хөдлөж байна. Бид Амур мөрнөөр аялалаа эхлэж байна.

Эхний зогсоол – Большехехцирскийн улсын дархан цаазат газар. Хэдхэн минутын өмнө бид их хотод байсан бол, одоо ер бусын гацуур, самрын модон ойн толгодын дунд ирж байна.Сонирхолтой нь энэ үлгэрийн хотын ойд дөчин таван метрийн өндөртэй самрын мод байх аж юм. Уулын оройд арай хийн гарахад та бүхэн алс-дорнодын хосгүй хоёр аврага гол: Амур мөрөн Уссури голын бэлчрийг харах боломжтой юм. Большехехцирскийн дархан цаазат газарт ховордсон загас, ан амьтан олон бий. Гэхдээ эрдэмтдийг хамгийн их гайхшруулдаг зүйл бол эндхийн ойн хамгийн бичил амьтад юм. Энэ тухай дархан цаазат газрын ажилтан Сергей Колосов ярихдаа:

«Ер нь бол хорхой шавьж нь бүхэлдээ 10-15 мянга хүртэл төрөл байдаг. Харин энд бол илүү олон байдаг. Ийм тооны хорхой шавьж Сибирийн ойд ч үгүй юм. Энэ газар нь хязгаар нутгийн хамгийн сайхан газар гэж тооцогддог. Энд бүх үзүүлэлтээрээ ховордсон төрлийн шавьжны тоо Алс-Дорнодын дундаж үзүүлэлтийг давдаг» гэв.

Манай аяллын дараагийн очих газар бол нанайн соёлын төв – Сикачи-Алян тосгон юм. Та бүхэн энд нутгийн уугуул иргэдийн ахуй болон тус хязгаар нутгийн неолитийн үеэс манай эрин хүртэлх түүхтэй танилцах болно. Гэхдээ хамгийн гол нь одоо хирнэ эрдэмтэдийг сонирхолтой мэтгэлцээнүүдэд хүргэдэг Сикачи-Алянскийн сүг зурагнууд юм. Амурын баруун эргийн хад чулуунаас эртний египтийн пирамидтэй чацуу зургуудыг харж болно. Хүмүүсийн нүүр, амтьдын дүрс, шувуу болон завьнууд нь төвөггүй танигддаг. Гэхдээ эдгээр зургуудыг бүтээсэн хүмүүс ерөөс зугаагаа гаргах гэж зурдаг байгаагүй юм шүү гэж Сикачи-Алян тосгоны өндөр настан Татьяна гуай тэмдэглээд

«Тэдний хувьд эдгээр дүрс нь ариун шүтээн байсан. Ийм маягаар хүмүүс нас барсан хүмүүстэй харьцаж байсан. Ингэхдээ энэ бүхнийг зурсан хүмүүс бол амьд хүмүүс гэдгийг тэд бурханд мэдүүлэхийг хүсдэггүй байжээ. Хүмүүс баг өмсч, нуугдацгааж байсан, энд тэр багуудыг дүрсэлсэн нь байна. Бурхадууд өөрсдөө хад чулуун дээр эдгээр хээ угалзуудыг зурж байсан гэх домог бий» гэв.

Бидний замд Анюйскийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн байна. Энд хандгай, бор гөрөөс, элбэнх, зэрлэг гахай, хүрэн баавгай болон улаан номонд орсон амурын ойн муур, гималайн баавгай болон амурын ойн модны эзэн савдаг амурын бартай тааралдаж болно.

Амурын бар нь дэлхийн хамгийн том, хүчтэй муур. Биеийн жин 350 кг хүртэл байдаг бөгөөд 3 метр урт! Ингэхдээ тэр маш шаламгай, авхаалжтай: нэг харайхдаа л 15 метрийн зайд үсэрдэг, ан хийхдээ чимээгүй гэтдэг. Тэр хоногийн ямарч цагт ан хийж чаддаг. Барьсан ангаа тэвчээртэйгээр бүтэн хоног иддэг. Ингэхдээ тайгын эзэн маань, энэтхэгийн барнаас ялгаатай нь хүнээр хооллодоггүй. Амурын бар хүн рүү дайрах нь маш ховор. Хэрвээ хүн өөрөө муу юм сэдсэн бол, бар түүнээс хамгаалж чадна.

Амурын барын тоо толгой 20-р зуунд эрс багасч, одоо гурван зуу орчимтоо тойгоо болоод байна. Амурын бард хоол хүнс дутагддагийн зэрэгцээ, тэд хүний буруугаас болж устахад хүрээд байна. Хулгайн анчидтай тэмцэх ажлыг эрчимжүүлэн, дархан цаазат газар байгуулж, баруудад хүзүүвч зүүлгэсэн нь тэндхийг авран, хянах ажилд ач тусаа өгч байна.

Энэ үеэр бид Хабаровскийн хязгаарын хамгийн том хот болох Амур дахь Комсомольск хотод ойртож ирлээ. Хэрвээ та энд 11 сараас 5-р сарын хооронд ирэх юм бол орон нутгийн цанын баазад цагаа зугаатай сайхан өнгөрүүлэх боломжтой. Энд шинээр сурч байгаа болон экстремал “архаг” цаначин хэн ч байлаа гэсэн өөрийн сонголтоо хийх боломжтой. 200 метрийн өндрөөс ч цанаар бууж болно.

Манай аяллын эцсийн зогсоол - Токи арал юм. Арал нь Япон тэнгисийн Татарын хоолойд оршдог бөгөөд эндээс холгүй Амур мөрөн усаа Татарын хоолойд цутгадаг. Токи арлыг цочдоггүй хараацай хөлтүүдийн хязгаар гэж нэрлэдэг, тэднээс холгүй орших төмөр зам, нүүрсний станцын соёл иргэншилтэй зэрэгцэн хав загас ч бас амьдардаг бөгөөд энд тэдний төрлийн далайн муур аж төрдөг. Чингэхдээ арал дээр очиход нилээд хүндрэлтэй, учир нь амьтан судлаач эрдэмтэд өөрсдийн үлгэрийн оронд өөр бусдыг очуулахыг хүсдэггүй. Хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд чимээ шугиангүй явах шаардлагатай юм, учир нь далайн муурууд хүнээс ихэд айж цэрвэдэг ажээ. Зарим тохиолдолд цочромтгой зан нь бүр түрэмгийлэл болж хувирч мэднэ гэж Михаил Маминов ийн ярьж байна.

Энэ далайн хавыг нохой гэж нэрлэсэн. Тэр нь ч ортой юм. Тэд мөсөн дээр гарч ирэх үедээ загас барьж байгаа хүмүүсийг харангуутаа сандарч, хаашаа явахаа мэдэхгүй болж, хүн рүү дайрдаг, хазуулсан тохиолдол ч бий.

Мэдээж хэрэг хараацай хөлтнүүдийг хэн ч агнадаггүй. Харин ч тэднийг хайрлан хамгаалдаг. Ванино тосгоны бизнес эрхлэгчид тэднийг хамгаалалтандаа авчээ.

Амур мөрнөөр аялах манай аяллын эцсийн боомт Благовещенск хот. Энэ хот бол Орос улсын хил дээр оршдог цорын ганц хот. Хятад улстай хиллэдэг учир Благовещенск хотод хаа сайгүй хятад хэл дээр бичсэн хаягтай түргэн хоолны газрууд, ресторанууд байдаг. Амур мөрний эсрэг талын эрэг Благовещенск хотын эргийн гудамжаас ердөө 800 метрийн зайтай оршдог. Хятадын Хэйхэ хоттой усан тээврээр холбогддог.