Санкт-Петебург хотод Ленинградын бүслэлтэнд нэрвэгдэгсдийг дурсан санаж байна. 1941 оны 9-р сарын 8-нд германы фашистууд хотыг бүслэн авч, 900 хоног бүслэлтэнд байлгасан. Өнөөдөр, маргааш энд эмгэнэлийн арга хэмжээнүүд зохиогдох аж. Дайнд үрэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, баримтат кино үзүүлж, нилээд хэдэн үзэсгэлэн ажиллах бөгөөд концертын хөтөлбөр тоглоно. Филармоний Их танхимд ахмад дайчдад зориулсан “Лениградын концерт” тоглоно. Хөтөлбөрт чөлөөлөлтийн 70 жилийн дараа анх удаагаа алдарт Шостаковичийн Долдугаар симфони болон бусад хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тоглоно. Ленинградын бүслэлтэнд нэрвэгсэдийн гэгээн дурсгалыг нэг хором чимээгүй зогсч хүндэтгэсний дараа тэнгэрт цагаан тагтаа нисгэх аж.