Өнөөдөр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Русский арал дээр зохиогдож байгаа АНДЭЗХА-ны ДХУ-д оролцохооор ирсэн гадаад орнуудын тэргүүн нартай хоёр талын цуврал уулзалтаа үргэлжлүүлэв.

Канад, Япон, Өмнөд-Солонгос, Малайзи,Тайланд улсуудын тэргүүн нартай хийсэн уулзалтууд нь бараг бүхэлдээ эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудад зориулагдав.

Путин Японы ерөнхий сайд Ёсихико Нодатай болсон уулзахдаа, Орос, Япон улсуудын хооронд бүх түвшингүүдэд байнгын ажил хэрэгч харилцаа тогтсон төдийгүй  хоёр орны хоорондын бараа эргэлт өргөжиж, өнгөрсөн онд гэхэд 30 тэрбум долларт хүрчээ гээд. Дараа нь ерөнхийлөгч хоёр талын цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хөндөн ярихдаа

«Өнөөдөр бид манай эдийн засгийн харилцааг бэхжүүлэх замд бас нэгэн шинэ алхам хийх болно. Энэ нь эрчим хүчний салбарт болон Орос улсын нутаг дээр японы тусламжтай химийн үйлдвэр барих тухай гэрээнд гарын үсэг зурах юм. Автомашины аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна» гэлээ.

Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзахдаа Путин хоёр талын  худалдаа эргэлтийн ач холбогдолыг тэмдэглэхийн зэрэгцээ цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгаад г анхаарлыг хандуулав.

«Бараа эргэлтийн хэмжээ 25 тэрбум доллар юм. Өнгөрсөн жил дээд хэмжээнд хүрч, шууд 40 % нэмэгдсэн билээ.Миний бодоход, харилцан хөрөнгө оруулалтын хэмжээ хангалттай бус байна. Гэхдээ хоёр орны компаниуд хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрч, хөлөг онгоцны үйлдвэрлэл, эрчим хүч, загас агнуур, тээврийн салбаруудын хамтын ажиллагаа нилээд сайжирч байгааг тэмдэглэх нь зүйтэй юм» гэж В.Путин хэллээ.

Өнөөдөр Орос , Япон улсуудын хооронд хилийн районуудад хулгайн анчдын эсрэг тэмцэх гэрээ, Владивостокд байгалийн шингэрүүлсэн хийн заводыг барих болон Красноярскийн хязгаарт мод боловсруулах томоохон цогцолборыг барьж байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Өнөөдөр Владивостокд АНДЭЗХА-ын ДХУ-ын үеэр ерөнхийлөгч Владимир Путин Малайзийн ерөхий сайд Наджиб Разак, Тайландын ерөнхий сайд Ийнглак Чинамат нартай тус тус уулзсан юм.