АНДЭЗХАБ-2012 Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтын хаалтын ажиллагаа өнөөдөр Владивосток хотод боллоо. Дээд хэмжээний уулзалтын билиг тэмдэг болсон алхыг 2013 онд тус нэгдлийг даргалах Индонез улсад шилжүүллээ. Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтын дарга, Внешэкономбанк-ны тэргүүн Андрей Костин энэ ажиллагаа маш чухал хэд хэдэн асуудлаар консенсус боловсруулах боломжийг гаргаж өглөө, цаашид хямралаас ангид хөгжлийг мятрашгүй эрж хайх ажлаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлсэн байна. Орон нутгийн болон бүс нутгийн асуудалд онцгой анхаарал хандуулсан АНДЭЗХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүд болон бизнесийн төлөөлөгчдэд тэрээр талархал илэрхийллээ. Энэ удаагийн Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтад тус бүс нутгийн эдийн засгийн тэргүүнүүд болон томоохон компаниудын 700 гаруй төлөөлөгчид оролцсон байна. АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч дээд хэмжээний дараачийн уулзалт 2013 оны 10-р сард индонезийн Бали арал дээр болох юм.