АНД-н орнуудад нийлүүлэх оросын хийн хэмжээ тун удахгүй Европт нийлүүлж байгаа хэмжээнээс давна гэж “Газпром” нэгдэл тооцож байна гэж Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр оросын энэ нэгдлийн тэргүүн Алексей Миллер мэдэгджээ. “Дорнодын хийн хөтөлбөр нь” тэргүүлэх хөтөлбөр бөгөөд АНД-н бүс нутагт нүүрс устөрөгчийн түүхий эдийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгааг тооцон үзэвэл түүний хэрэгжүүлэлт улам л хурдтай ахих болно. Владивосток хотод байгалын хийг шингэрүүлэх завод барих төслийн санамж бичигт Япон улс болон “Газпром” нэгдэл өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ төсөл нь ОУ-ын Хийн хангамжийн нэгдсэн системийн дорнод хэсгийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх ба АНД-н орнуудын зах зээлд нийлүүлэх оросын хийн хэмжээг нэмэгдүүлэх болно гэж Миллер онцлон тэмдэглэсэн байна.