Ойрхи Дорнодод үйл олноор хөнөөх зэвсгээс ангид бүс байгуулах асуудлыг хэлэлцэх бага хурлыг 2012 он дуусахаас өмнө хуралдуулахыг ОУ санал болгож байна. Владивостокт болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр сэтгүүлчдэд ингэж мэдэгдлээ. Сүүлийн үед Ойрхи Дорнодын хэд хэдэн улсад засгийн газрын эсрэг олныг хамарсан хөдөлгөөн өрнөсөн бөгөөд Тунис, Египет улсуудад дарангуйлагч дэглэмийг түлхэн унагаасан. Ийм учраас 1995 оны Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд оролцогчдын гаргасан тогтоолыг үндэслэн цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөгч зэвсэг түүнийг тээгч системийг нийлүүлэх зэргээс ангид үр ашигтай бүсыг Ойрхи Дорнодод байгуулахыг ОУ санал болгож байна.