Япон, Орос улсууд газар нутгийн асуудлаар энэ жил ГХЯ-дын орлогч сайд нарын түвшинд зөвлөлгөөн явуулж байхаар тохиролцсон байна. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нодатай уулзахдаа ийм тохиролцоонд хүрсэн байна. Газар нутгийн асуудлаарх зөвлөлдөөний шинэ үе шат 11-р сард Япон улсад болно гэж тооцож байна. В.Путин японы ерөнхий сайдтай хэлэлцээр хийх үеэрээ түүнийг энэ жилд багтаж ОУ-д албан ёсны айлчлал хийнэ гэдэгт найдаж байна гэжээ. Орос, Япон улсуудын тэргүүнүүд Владивосток хотод болсон уулзалтынхаа үеэр газар нутгийн асуудлаар санал солилцсон. Хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг мэдээлсэнгүй. Газар нутгийн асуудлыг шийдвэрлэх болон орос, японы харилцааг бэхжүүлэх нь хоёр орны ашиг сонирхолд нийцэж байна гэж ерөнхий сайд Нода тэмдэглэсэн гэж японы ОНХМХ-үүдэд мэдээлсэн юм.