Хятад улс АНД-н бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн зүтгүүрийн үүргийг гүйцэтгэсээр байх болно гэж Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ху Зиньтао өнөөдөр мэдэгдлээ. Дотоод болон гадаад хэрэглээ өссөний улмаас олон улсын гадаад худалдааны үзүүлэлтүүд сайжирсан гээд хөрөнгө оруулалтад таатай нэмэлт нөхцлийг бүрдүүлэхийн тулд хятадын удирдлагууд тус улсын хууль тогтоох баазыг төгөлдөржүүлхийн төлөө зүтгэж байна гэж мэдэгдсэн байна. Ху Зиньтао цааш нь үгэндээ АНД-н бүс нутагт “дэд бүтцийн хөгжлийг бэхжүүлхийн тулд үр ашигтай, шудрага зах зээлийн орчинг бий болгох” шаардлагатай гэдэгт онцгой анхаарал хандуулсан гэжээ. Гэхдээ эхний ээлжинд бүс нутгийн төмөр замын тээвэр, нефть, хий дамжуулах хоолой, авто замыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй байна гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.