”Оросын дуу хоолой” радио хөгжмийн хөтөлбөрөө зөвлөлтийн үеийн алдарт дуучин Муслим Магомаевд зориулж байна.

Хосгүй сайхан баригал хоолой, жүжигчний өндөр ур чадвар болон өгөөмөр сайхан сэтгэл энэ бүгд нь хэдэн үеийн үзэгч олныг бишрүүлж байсан. Түүний хоолойн цар хүрээ их өргөн байлаа. Тэрээр дуурь, мюзикл, неаполитаны дуунууд болон азербайжан, оросын хөгжмийн зохиолчдын дуунуудыг чадварлаг дуулдаг байсан.(Дуу)Та бүхэн Муслим Магомаевын дуулсан “Гоо сайхны хатан хаан” дууг сонслоо. Энэ дуу 60-аад онд маш их дэлгэрч байсан .

Муслим Магомаев нь 1942 оны 8-р сарын 17-нд Азербайжаны нийслэл Баку хотод төржээ. Түүний өвөг эцгийг үндэсний дуурийг үндэслэгч гэж үздэг. Муслим Магомаевын эх драмын жүжигчин байсан. Тэр эмэгтэй тайзан дээр маш сайхан харагдадаг өвөрмөц нэгэн бүсгүй байсан гэдэг. Тэгвэл Муслимын гадна төрх мөн их үзэсгэлэнтэй бөгөөд тэр мэргэжлийн өндөр чадвартай байсан нь түүний түрк эцэг; адыгей, орос цус холилдсонтой эх нь холбон үздэг байв. Магомаевын эцэг мөн авъяастай нэгэн байжээ. Хөгжмийн сургуульд сурч байгаагүй хирнэ, төгөлдөр хуур дээр тоглож, дуулдаг байсан. Тэр гайхамшигтай авъяастай теартын зураач байсан төдийгүй Баку, Майкопд жүжгийн тайз чимэглэлийн зураачаар ажиллаж байсан. Магомет Магомаев Дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас 9 хоногийн өмнө Берлинээс холгүй газар нас баржээ.

Муслим Магомаев бүр хүүхэд байхдаа урлагийн гэр бүлийнхээ уламжлалыг залгамжилхаар шийджээ. Тэр Бакугийн хөгжмийн дээд сургуульд дулаачийн ангид суралцаж байхдаа миланы “Ла Скалын” театрт мэргэжил дээшлүүлж байжээ.

1963 оны 11-р сарын 10-нд Магомаев анх удаагаа Москвагийн Чайковскийн нэрэмжит Концертын танхимд бие даасан концертоо тоглов. Тэрээр концертын хөтөлбөрт зарлагдсан 16 дуунаас гадна тэр үдэш төлөвлөгдөөгүй олон дуу дуулж, концертыг гурван үетэй тоглолт болгож байв. Тэр үдэш нийт 23 дуу дуулсан байдаг .

1963 оноос Магомаев нь Азербайжаны дуурь, бүжгийн театрын гоцлол дуучнаар ажиллаж, дуурийн урлаг, эстрадыг хослуулан дуулж байлаа. Дараа нь Муслим Магомаев эстрадын урлагт илүү талтай болж, өөрийн шинэ хэмнэл, стиль оруулсан.Муслим Магомаевын дуулсан “Долалай” дууг түүний нутаг нэгт нэрт дуучин, хөгжмийн зохиолч Полад Бюль Бюль оглы бичсэн юм. (Дуу)

Бакугийн филармонид Муслим Магомаев Москвагийн их театрын гоцлол дуучин, дуурийн нэрт дуучин Тамара Синявскаятай танилцсан юм. Үүний дараа Магомаев Их театрын байнгын үзэгч болж, Синявскаягийн тоглосон бүтээсэн бүх дуурийг алгасалгүй үзэж, бүсгүйд хамгийн сайхан цэцгийн баглааг барьдаг байлаа.Муслим өөр эмэгтэйтэй хуримлаж чадахгүй, яагаад гэвэл Тамара тэр хоёр жинхэнэ хайр сэтгэлтэй бөгөөд тэдний сонирхол ч нэг гэж ярьдаг байжээ.

Хэдэн арван жилийн турш концертын нэг ч хөтөлбөр, радио, телевизийн хөгжмийн нэвтрүүлгүүд нь Магомаевын оролцоогүй болдоггүй байлаа. Тэр олон улсын нэр хүндтэй наадмуудад ЗХУыг төлөөлж оролцдог байлаа. Парисын алдарт “Олимпия” театрын тайзнаа тэр анх удаагаа 1966 оны зун, 1969 онд хоёрдахь удаагаа дуулж байлаа. Мөн онд Магомаевын сая дахь пянз гарсантай холбогдуулан Канны наадмын “Алтан диск” шагнал олгожээ. 1973 онд Муслим Магомаев ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн.

Муслим Магомаев бүх төрлийн жанрыг хосгүй сайхан дуулдаг өвөрмөц авъяастай нэгэн байлаа. Тэр Азербайжаны улсын эстрадын – симфони найрал хөгжмийн удирдаачаар ажиллаж байлаа. Тэр төгөлдөр хуур дээр гайхамшигтай төгс тоглодог, гайхалтай сайхан зурдаг байв. Тэр радиод алдарт дуучдын тухай сонирхолтой цуврал нэвтрүүлэг бэлтгэж байсан. “Низами” уран сайхны киноны гол дүрд тоглосон. Муслим Магомаев нь гайхамшигтай хөгжмийн зохиолч байсан бөгөөд нилээд хэдэн дуу болон уран сайхны киноны хөгжмийг бичсэн.

Тэр зөвлөлтийн үед тайзнаас явсан. Харамсалтай нь, түүний хоолой гарахаа больсон. “Хүн бүрт бурхан хугацаа өгдөг, тэрийг өөрчлөхийн аргагуй юм “ гэж Магомаев өөрийн гэнэтийн шийдвэрээ тайлбарлаж байлаа. Тэрээр амьдралынхаа хамгийн сайн сайхан бүхнийг ардаа үлдэсэн гэдгийг зоригтой хүлээн звөшшөрч байлаа. Муслим ярихдаа: “Хэрвээ хувь заяа чамд инээмсэглэж байсан бол, хэзээ ч өөрийн хувь тавиланд сэтгэл дундуур байж болохгүй. Надад миний хувь тавилан насан турш инээмсэглэж байсан “ гэж ярьж байжээ. (Дуу)