Өнөөдөр Хуньчунь хотод нээгдсэн Зүүн хойд Азийн аялал жуулчлалын анхдугаар форум дээр засгийн газар болон аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааны төлөвийг хэлэлцэж байна. Туманганы өргөтгөсөн санаачлагын дагуу зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд Монгол, Орос, Өмнөд Солонгос, улсууд, БНАСАУ, БНХАУ болон НҮБ-ын Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Тус бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж, аялал жуулчлалын шинэ чиглэлийн төслийг санал болгож, компани хоорондын харилцан хамтын ажиллагааг улам нягтруулах асуудлыг форумд оролцогчид хэлэлцэх болно. Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны асуудлыг шийдэхийн тулд Монгол, Орос, Өмнөд Солонгос, улсууд, БНАСАУ, БНХАУ 1995 онд Туманганы өргөтгөсөн санаачлага байгууллагыг бий болгосон юм. Энэ байгууллага нь “Туманган голын ай савыг хөгжүүлэх хөтөлбөр” төслийн хүрээнд НҮБ-ын ивээл дор ажилладаг юм. Тус байгууллагын Аялал жуулчлалын зөвлөлийг 2007 онд оролцогч орнуудын засгийн газарт зөвөлгөө өгөх байгууллагын хувиар байгуулсан юм. Туманган голоор Орос, Хятад, Монгол улсууд болон БНАСАУ хиллэлдэг юм.