Владивосток хотод АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын анхны ажлын хуралдаан эхлэж байна. Эзэн улсын эрхийн дагуу хуралдааныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нээлээ. Форумын үйл ажиллагаа нутаг дэвсгэр дээр нь явагдаж байгаа Алс Дорнодын холбооны их сургуулийн нэгэн корпусын үүдэн дээр ОУ-ын төрийн тэргүүн, дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн АНДЭЗХАБ-ын оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг биечлэн угтаж авлаа. Путин хүн бүртэй гар барьж хэдэн үг сольж байгаа харагдлаа. Өнөөдрийн хуралдаан АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн хийх ёстой хоёр хуралдааны анхных нь юм. “2012 онд АНДЭЗХАБ-ыг ОУ даргалах үеэр тэргүүлэх сэдэв болох инновацийг өсгөх зорилготой хамтын ажиллагаа, тээвэр, логистикийн найдвартай системийг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засаг болон худалдаа, хөрөнгө оруулалтын либеральчлал зэрэг асуудал багтсан  хэргийг тэд тус бүрд нь хэлэлцэх болно гэж” ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлсэн байна.