Хятадын өмнөд нутагт болсон газар хөдлөлтөөс болж амь үрэгдэгсдийн тоо 90-д, шархдагсадын тоо 800-д хүрсэн байна. Баасан гаригт Гуйчжоу, Юньнань мужуудын зааг дээр 5,7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Үндсэн газар хөдлөлтөөс гадна хэд хэдэн цуврал газар доорх түлхэлт мэдрэгдсэн байна. Энэ хоёр мужид нийтдээ 30 мянга гаруй байшин барилга эвдэрч, нурсан ба 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.