Буудлагын дэлхийн аврага шалгаруулах оюутны тэмцээнээс ОУ-ын шигшээ баг хоёр алтан медаль хүртлээ. Багын дүнгээрээ оросын шигшээ баг 1-р байранд орсон байна. Хоёрдугаар байранд Өмнөд Солонгосын тамирчид орж, харин хүрэл медалийг Монгол улсын шигшээ баг хүртжээ. Гурван өдөр үргэлжилж байгаа тэмцээний үеэр оросын шигшээ баг 8 алтан медаль хүртээд байна. Энэ тэмцээн Казань хотод 9-р сарын 4-9-ний хооронд болж байгаа юм.