ОУ-ын Владивосток хотын Русский арал дээр анх удаа болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний анхны уулзалтыг өнөөдөр В.Путин нээх болно. Эзэн улсын эрхийнхээ дагуу ОХУ-ын ерөнхийлөгч хэд хэдэн бүгд хуралдааныг хийлгэх бөгөөд Ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй уулзах юм. АНДЭЗХАБ-ын орнуудын төрийн тэргүүнүүдийн цуврал уулзалтууд ням гаригт төгсгөлийн тунхаглал баталснаар өндөрлөх юм. АНДЭЗХАБ-ын хүрээнд төр бизнесийн хоорондох яриа хэлэлцээний механизм дээр үндэслэсэн АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй эдийн засгийн форумд оролцож байгаа төрийн тэргүүнүүд бас уулзах юм байна. Даяарчлалын эдийн засагт гарч байгаа үйл явдал, АНДЭЗХАБ-ын орон зай дахь нөхцөл байдал зэрэг асуудлыг төрийн тэргүүнүүд өглөөний цайныхаа үеэр хэлэлцэх юм. Дэлхийн санхүүгийн байдал, худалдаа, хөдөлмөрийн зах зээлийн байдал зэрэг асуудлуудыг шууд мэтгэлцээний үеэр хэлэлцэх болно. Уригдаж ирсэн зочны хувиар ОУВС-гийн хувиарлагч захирал Кристин Лагард илтгэл тавих юм байна. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр төрийн тэргүүнүүд болон засгийн газрын ерөнхий сайд нар “АНДЭЗХАБ-ын эдийн засгийн төрийн тэргүүнүүдийн тунхаглалыг” сайшаах ёстой. Авилгалын эсрэг үйл ажиллагаа, дээд боловсролын хүрээн дэх хил дамнасан хамтын ажиллагаа, эрчим хүчний аюулгүй байдал, инновацийн өсөлт зэргийг хангах нь чухал гэдгийг тодруулсан сэдэвчилсэн хавсралтыг Тунхаглалд оруулах болно.