ОУ 2030 он гэхэд 38 атомын эрчим хүчний блок барьж байгуулна гэж “Росатом” корпорацийн ерөнхий захиралын орлогч Николай Спасский өнөөдөр мэдэгдлээ. “Өнөөдрийн байдлаар манай улсад 10 АЦС-д цөмийн эрчим хүчний 33 блок ажиллаж байна. Эдний нийт хүчин чадал нь 24,2 ГВт юм. 2030 он гэхэд бид атомын эрчим хүчний 38 блок байгуулахаар төлөвлөж байгаа ба үүний үр дүнд оросын цөмийн эрчим хүчний нийт хүчин чадал 51 ГВт болох юм” гэж улсын корпорацийн орлогч дарга тэмдэглэсэн байна. ОУ гадаад улсуудад АЦС барих талаар тэргүүлж байгаа ба гадаадад 21 эрчим хүчний блок барихаар төлөвлөж байна гэж ярьсан байна. “Манайд экспортын хяналт хамгийн чанга байдаг юм. Бид АЦС-ийг бүрэн хүлээлгэж өгөөд зогсохгүй ашиглалтад оруулах хариуцлагыг бас өөрсдөө хүлээдэг юм”. АЦС-д түлш нийлүүлэх асуудлыг ОУ батлан даадаг юм. Мэргэжилтнүүдийг бэлтгэх санал тавихаас гадна бэлтгэхийг байнга шаарддаг юм гэж Николай Спасский мэдэгдсэн байна.