Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтад ОУ-ын ерөнхийлөгч оролцлоо. Тус бүс нутгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын хэлэлцэх хэргийн үндсэн асуудлаар В.Путин өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бизнес нөхөрлөлийн төлөөлөгчдийн асуултад хариулсан байна. Путин АНДЭЗХАБ-ын үүргийг онцлоод Атлантын далайгаас Номхон далай хүртлэх орон зайн ирээдүйн интеграцчлалын боломжийн тухай, эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдал, оросын Алс Дорнодыг хөгжүүлэх асуудал зэргийг хөндөн ярилаа.

В.Путины илтгэл АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтын энэ өдрийн гол үйл явдал боллоо. Энэ форумд тус бүс нутгийн 500 тэргүүлэх корпроц болон компаниудын тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байна. АНДЭЗХАБ-ын гишүүд даяарчлалыг хамарсан эдийн засгийн бодлого бүрэлдэн бий болоход нөлөөлөх ёстой гэсэн санааг Путин илэрхийлсэн байна.

«Одоо бидэнд эдийн засгийн хөгжлийн шинэ загвар, шинэ хандлага хэрэгтэй байна. Дэлхийн эдийн засгийн хэлбэр загвар бидний нүдэн дээр өөрчлөгдөж байна. Хөгжиж буй зах зээлийн өсөлтийн хурд ойрын хорин жилд дэлхийн уламжлалт хөгжингүй эдийн засгийг гүйцэж түрүүлэх болно. Үүнийг дагаад мэдээж хэрэг санхүүгийн болон барааны урсгал өөрчлөгдөж таарна» гэж В.Путин хэлсэн байна.

Интеграцийг явуулсны үр дүнд л АНД-н орнууд дэлхийн зах зээл дээр амжилттай өрсөлдөж чадна гэж В.Путин үзэж байна. ТУХН-ийн орнуудын хүрээнд чөлөөт худалдаа хийх тухай хэлэлцээр, Гаалийн холбоо, мэдээж хэрэг Номхон далайгаас Европ тив хүртлэх орон зай дахь интеграцчлалын гол төсөл Орос, Белорусс, Казахстан улсуудын Эдийн засгийн нэгдсэн орон зайг оросын ерөнхийлөгч жишээ болгон дурдлаа. Энэ төслүүдэд нэгдэх орнуудын тоо ойрын үед нэмэгдэнэ гэж В. Путин үзэж байна.

Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтад оролцогчдын асуултад хариулахдаа Путин АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үндсэн сэдвүүдийн нэг хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндлөө.

«АНД-н зах зээлд хүнсний бүтээгдхүүн тогтвортой нийлүүлэх ажилд ОУ мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна. 2020 он гэхэд манай улс 120-125 сая тонн үр тариа жил бүр хурааж авах болно. Харин экспортод 30-40 тонн үр тариа жил бүр гаргах болно. Хүнсний бүтээгдхүүн хүртээмжтэй байх асуудал бол зөвхөн эдийн засгийн ч бус нийгмийн асуудал юм. Энэ бол сая сая хүний ирээдүйн асуудал билээ.Бид зөвхөн хүнсний бүтээгдхүүний экспортоор хязгаарлаж болохгүй. Тэргүүлэх технологийн үндсэн дээр газар тариалангийн бусад төслүүдийг хэрэгжүүлэх, тогтвортой газар эдэлбэрийн бүсийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйд хамтран хөрөнгө оруулах асуудлыг тогтворжуулах зэрэг асуудлууд бидний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна» гэж В. Путин ярилаа.

Мөн ОУ тус бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг батлан даахад бэлэн байна. Бүх АНД-н бүсэд найдвартай АЦС барих, байгалийн эрчим хүч агуулагчийг хамтран олборлох салбарт түншүүдтэйгээ хамтран төсөл хэрэгжүүлэх болон хариуцлагатай нийлүүлэгч байж чадна гэдгээ Москва аль хэдийнээс батлаж чадсан гэж В.Путин хэлсэн байна.

АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг ОУ Владивосток хотод тохиолдлоор хийгээгүй юм. Ийм учраас В.Путин Алс Дорнодыг хөгжүүлэх ирээдүйн тухай нилээд тодорхой ярьсан байна.

«Эхний ээлжинд юу хийх ёстой вэ, бид юу хийх гэж байна вэ, авто зам, төмөр зам, нисэх хүчин гээд тээврийн дэд бүтэцийг хөгжүүлэх ёстой юм. Гэхдээ бас оюун ухааны үйл ажиллагааны хэлбэрийг хөгжүүлэх тухай бас бодох хэргтэй юм. Энэ Амар мужид бид иргэний хэрэглээнд зориулсан хоёр дахь Восточный нэртэй сансрын буудал барих гэж байна. Эндээс бид ОХУ-ын болон манай түншүүдийн ашиг сонирхолын үүднээс сансарын арилжааны хөөргөлтүүдийг явуулах болно. Мэдээж хэрэг бид үүнтэй холбогдуулан оюун ухааны төвүүдийг хөгжүүлэх болно. Тэдний нэг нь та бидний байрлаад байгаа энэ төв юм» гэж В.Путин хэллээ.

АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцогчидад хандан В.Путин хэлэхдээ, ОУ-ын банкны болон санхүүгийн системийг бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар явуулах болон рублийг бүс нутгийн валютын статустай болгох ажлыг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах талаарх бодлогыг оросын төр засаг тууштай явуулна гэдгийг баттайгаар амлаж байна гэж тэр мэдэгдсэн байна.