Энэ хичээлийн жилээс Орос улсын ерөнхий боловсролын сургуулиудын дөрөв дүгээр ангийн бүх сурагчдад “Шашны соёлуудын болон ёс зүйн үндэсүүд ” хичээл сургалтын хөтөлбөрт орж байна. Сурагчид Орос улсын уламжлалт шашнууд болох үнэн алдартны, иудаизм юм уу, буддын шашныг сонгон судлах юм. Түүнчлэн, бүх шашнууд болон ёс зүйн үндэстэй танилцуулах хичээлийн курс бас бий юм.

2000 оноос эхлэн Оросын ЕБС-ийн сургуулиудын бүх сурагчдад заавал үзэх ёстой хичээлээр шашны хичээлийг оруулах болсон. Ингэхдээ 2009 оноос л шашны үндэсийн хичээлийг туршилтын журмаар хоер жил заасан. Энэхүү ажил нь тус улсад шинэлэг зүйл болсон гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Туршилтын хугацаанд ОХУ-ын уламжлалт буддын шашинтай:Халимаг, Буриад, Тува болон Алтайн бүс нутгуудын сургуулиуд оролцсон юм. Эдгээр БНУ- уудын багш нар Дээрхнийн гэгээнтэн 14-р Далай ламаас буддын шашны хичээл явуулах эрхийг авсан юм. Харин Буриадад сургуульд буддын шашны үндэс сурах бичгийг хэвэлэн гаргажээ. “Буддын ертөнц” сурах бичгийг Оросын буддын шашны “Даши Чойнхорлин” хийдийн лам нар гаргажээ. Суран бичгийг зохиогчдын нэг Раднаа лам хэлэхдээ

«Сурах бичигт дөрөвдүгэр ангийн сурагчдын сэтгэхүйд тааруулж Будда багшийн сургаалийг ойлгомжтой тайлбарласан байгаа. Сурах бичиг нь сургуулийн 72 цагийн хичээлд тааруулсан. Сурах бичгийг буддын шашны уран зургаар сайхан чимэглэсэн. Энэхүү сурах бичгийг бүтээхдээ бид их хичээсэн. Хүүхдүүдэд аль болох хялбар үгээр тайлбар хийхийг оролдсон» гэв.

Сурах бичгийг 10 мянган ширхэг хэвлэн гаргажээ. Уг ном гурван хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт Будда бурхны амьдралын тухай, хоёр дугаар хэсэгт сургаалийн тухай болон гуравдугаар хэсэгт багшийн шавь нарын тухай өгүүлж буй юм.

«Бид Орос улсын уламжлалт Буддын шашны төлөөлөгчид юм. Бид залуу үе дэлхий дахины шашин, гүн ухааны тухай мэдэх ёстой юм. Сургуулийн ширээний ард шашны үндэс суурийг тухай судлах нь хүүхдүүдийг аль нэг шашинд оруулах гэсэн зорилгогүй. Буддын шашинд шажин номлогч үгүй. Будда бурхны сургаалийн сурталчилгаа гэж байдаггүй, байгаа ч үгүй» гэж Раднаа лам хэллээ.

ОХУ-ын боловсрол, соёл шинжлэх ухааны яамны гаргасан тоо баримтаар, орос улсын дөрөвдүгээр ангид сурагчдын ихэнхи нь эх, эцгийнх нь зөвшөөрснөөр шашны нэгдсэн курс болон дэлхийн бүх шашин соёлтой танилцуулах - “Ёс зүйн үндэс” хичээлийг заалгахаар хүсчээ.