Владивостокийн АНДЭЗХА-ны ажил хэрэгч чуулган дээр зарим орнуудын тэргүүн нар ундны ус ашиглах системийг дахин харахыг санал болгов. Чилийн ерөнхийлөгч Себастьян Пиньера үүнийг хүн төрөлхтөнийг болзошгүй сүйрлүүдээс аврахад шаардагдах нөхцөл гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ, манай гаригийн хшн амын тавны нэг нь ган гачигтай нутагт амьдарч байгаа төдийгүй, хэрвээ усны нөөцийг өөрчлөхгүй юм бол ус нь хомс нөөц болох төдийгүй манай соёл иргэншил цөлд очих болно. Вьетнам улсын ерөнхийлөгч Тан Шанг усыг экологийн өсөлтийг харуулдаг төдийгүй тус улсын аюлгүй байдлын түвшинг харуулдаг стратегийн нөөц гэж нэрлэв.