Хил дагуух гол мөрнийг ашиглахдаа олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөх шаардлагатай гэж Узбекстан улсын ерөнхийлөгч Ислам Каримов үзэж байна. Тэрээр Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Киргиз улсын Камбарата-1, Тажикстан улсын Рогунын УСЦ барих төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлыг дэмжихгүй байгаагаа Каримов илэрхийлээд, ингэснээр тус бүс нутгийн усны эрчим хүчний тэнцвэртэй байдлыг алдагдуулж, газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүсэд ийм байгуулалт хийснээр техно генийн сүйрэлд хүргэж мэднэ гэж мэдэгдсэн байна. Амударья, Сырдарья голууд бол хил дамнасан голууд гэдгийг санууллаа. “Энэ байгуулалтыг эхлэхийн тулд ямар нэгэн улстай хэлэлцээр хийж гарын үсэг зурахынхаа өмнө урьдчилсан бодитой шинжилгээ судалгаа хийж, маргааш голын адагаар амьдарч байгаа тэр ард түмэнд юу тулгарах вэ гэдгийг манай ард түмнүүдэд маш тодорхой тайлбарлаж өгөх шаардлагатай байна гэж” тэр анхаарууллаа. Тус бүс нутгийн усны эрчим хүчний нөөцийг хамтран ашиглаж байгаа улс орнууд асуудлыг зохих ёсоор шийднэ гэдэгт найдаж байна гэж Казахстаны ерөнхийлөгч өөрийн зүгээс мэдэгдсэн байна.