Эх байгалдаа энэ шувууд хорьхон толгой л үлдсэн юм. Эдгээр нь стерх буюу цагаан тогоруунууд юм. Энэ маш ховор жигүүртнийг Олон улсын болон ОУ-ын Улаан номд бүртгэж авсан юм. Өсөж том болсон дэгдээхэйнүүд энэ намар Энэтхэг улсад өвөлжихөөр нисэх юм. Тэнд 1981 онд Индира Гандийн санаачлагаар Кеоладео нэртэй үндэсний парк байгуулсан ба устаж үгүй болж байгаа эдгээр шувууд тэнд өвөлждөг юм.

Одоо эдгээр цагаан тогоруунууд баруун сибирийн Ямалын тундрт дасан зохицож байна.Ямалын “Цагаан тогоруу” сангийн ажилтнууд “Итгэл найдварын нислэг” тусгай хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм. Этгээр тогоруунууд нь гол төлөв хоёр өндөг гаргадагыг шувуу судлаачид ажигласан байна. Харин байгалын нөхцөлд эр эм тогоруунууд зөвхөн ганц л өндөгөө ангаахай болгон тэжээж чаддаг байна. Ийм учраас үүр болгоны хоёр дахь өндгийг нь авч Москвагаас холгүй орших Окын дархан цаазат газар луу илгээсэн байна.

Энд энэ ховор тогоруунуудыг өсгөн бойжуулдаг тусгай газар байдаг юм. Яг ийм л замаар анхны хос цагаан тогоруунууд хүний тусламжтайгаар том торонд бойжсон юм. Торны цагаан тогоруунууд өвөлжих газраа очих замыг мэдэхгүй, бүр нисэж ч чаддаггүй юм. Дэгдээхэйнүүд өсөж бойжихдоо том цагаан тогоруунуудтай адилхан өнгийн хувцас өмссөн хүмүүстэй харьцдаг юм. Харин нисэх үед нь толгойлогчийн үүргийг мото дельтаплан гүйцэтгэдэг билээ.

Энэ дельтапланы нислэг нь дэгдээхэйнүүдийн хувьд дасгалжуулагч нь болдог юм. Бараг л ээж аав нь гэсэн үг дээ гэж мото дельтапланы нисэгч Сергей Заболонков инээмсэглэн хэллээ.«Хамгийн гол нь дэгдээхэйнүүд дагаж нисдэг л байх хэрэгтэй байгаа юм. Би аав нь байна уу, ээж нь байна уу, энэ бол хоёр дахь асуудал юм» гэж тэр ярилаа.

Торонд бойжуулсан цагаан тогорууны дэгдээхэйнүүд мото дельтапланыг шувуун цувааны толгойлогч гэж ойлгох ёстой юм. Тэд түүнийг даган нисэж тэдэнд зориулан бэлтгэсэн амрах газруудад саатан өвөлжих газраа хүрэх ёстой юм. Хамгийн том цагаан тогоруу 1,5 метр өндөр, далавчны урт нь 2,5 метр орчим байдаг юм. Асар хол зайг туулах ёстой дэгдээхэйнүүд маань хариугүй жижигхэн байгаа. Тэд дөнгөж дөрөвхөн сартай юм. Тэд дөнгөж сая л далавчаа дэлгэж нисэж сурч байгаа юм.

“Итгэл найдварын нислэг” төслийг зохиогчид цагаан тогорууны дэгдээхэйнүүдийг дельта планаар дагуулан ямалийн тундрээс Тюмень мужийн сибирийн ойт талын бүс хүртлэх бараг хоёр мянган километр замыг туулахаар төлөвлөж байна. Белозерийн тусгай хамгаалалтын газар тэднийг цэнхэр тогоруунуудын дунд байлгана гэж ямалын “Цагаан тогоруу” сангийн ерөнхийлөгч Александр Ермаков хэлээд

«Өвөлжих ёстой энэ тусгай зориулалтын газар цагаан тогорууны дэгдээхэйнүүдийг том тогоруунууд нь өсгөн бойжуулах юм. Дараа нь тэд өндөглөх ёстой. Яг энэ үед л энэ төсөл бүрэн хэрэгжлээ гэж хэлж болно. Тэгэхдээ энэ бүхэн зургаан жилийн дараа л болох юм» гэлээ.Харин сибирийн тусгай хамгаалалтын газраас цагаан тогорууны дэгдээхэйнүүд цэнхэр тогоруунуудынхаа хамтаар Энэтхэг улсад өвөлжихөөр нисэн одох болно. Эдгээр нүүдлийн шувууд 5500 километр замыг туулах болно.

Гэрэл зураг

Видео