ОУ АНДЭЗХАБ-ыг даргалаж байгаа үеийн тэргүүлэх асуудал бол хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал байх болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байгаа бөгөөд ирэх арван жилд үр тарианы хураалт болон экспорт эрс өснө гэж таамаглаж байна. “АНД-н зах зээлд хүнсний бүтээгдхүүн тогвортой нийлүүлэх ажилд ОУ мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байна. 2020 он гэхэд манай улс 120-125 сая тонн үр тариа жил бүр хурааж авах болно. Харин экспортод 30-40 тонн үр тариа жил бүр гаргах болно” гэж АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэхдээ Путин мэдэгдлээ. “Хүнсний бүтээгдхүүн хүртээмжтэй байх асуудал бол зөвхөн эдийн засгийн ч бус нийгмийн асуудал юм. Энэ бол сая сая хүний ирээдүйн асуудал билээ. Манай гариг дэлхий дээр тэрбум гаруй хүн өлсөж байна гэж” тэр онцлон тэмдэглэлээ. “Бид зөвхөн хүнсний бүтээгдхүүний экспортоор хязгаарлаж болохгүй. Тэргүүлэх технологийн үндсэн дээр газар тариалангийн бусад төслүүдийг хэрэгжүүлэх, тогтвортой газар эдэлбэрийн бүсийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйд хамтран хөрөнгө оруулах асуудлыг тогтворжуулах зэрэг асуудлууд бидний нийтлэг ашиг сонирхолд нийцэж байна гэж” Путин онцлон тэмдэглэсэн байна.