Тээврийн хүрээнд Эдийн засгийн нэгдсэн орон зайн дэд бүтэцийн болон газар зүйн давуу талыг ашиглахыг АНДЭЗХАБ-ын орнуудад Путин санал болголоо. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын ажил хэрэгч дээд хэмжээний уулзалт дээр ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ингэж мэдэгдсэн ба АНД орнуудын тээврийн сүлжээг хөгжүүлэх асуудлыг “хамгийн тэргүүлэх асуудлын нэг” гэж нэрлэсэн байна. Эдийн засгийн нэгдсэн орон зайд багтаж байгаа Орос, Белорусс, Казахстан улсууд дотоодын гааль болон бусад зүйлээс чөлөөлөгдсөн гэдгийг тэрээр санууллаа. Ингэснээр харилцан хамтын ажиллагааны чөлөөт замыг нээгээд зогсохгүй, ЕХ-тай хамтран ажиллахад тус дөхөм болж байгаа юм. Логистикийн сүлжээний үр ашигтай, найдвартай байдлыг дээшлүүлэхийн тулд орчин үеийн технолог тэр дундаа сансарын технологийг ашиглахыг Путин уриаллаа.