Дэлхийн эдийн засагт хүчтэй өөрчлөлт болж байгаатай холбогдуулан даяарчлалын санхүүгийн зохицуулалтад хандах шинэ хандлага боловсруулах шаардлагатай байна гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр тэрээр үг хэлэхдээ “одоо бидэнд эдийн засгийн хөгжлийн шинэ загвар хэрэгтэй байна гэж” мэдэгдлээ. АНД-н бүс нутгийн орнууд хөгжлийнхөө хурдаар ойрын хорин жилд уламжлалт хөгжингүй орнуудыг гүйцэж түрүүлнэ гэж Путин тэмдэглэсэн байна. “Үүний тулд санхүүгийн болон худалдааны урсгалыг өөрчлөн байгуулахаас өөр аргагүй болж байна гэж” оросын төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.Дэлхий дахин тэс ондоо эдийн засаг, технолог, геодолитикийн эрин зуунд шилжиж байна гэж тэр үзэж байна. Мэдээж хэрэг энэ шилжилт хүнд бэрх байж удаан үргэлжлэх ба зарим нэгийнх нь хувьд маш хүндрэлтэй байх болно гэж ОУ-ын ерөнхийлөгч тодрууллаа.