Орос улсын шигшээ баг пүрэв гаригийн байдлаар лондонгийн наадамд гуравдгууар байранд явж байна. Оросын иргэд 3 алт, 6 мөнгө болон 3 хүрэл медаль хүртлээ. Пүрэв гаригт усан үсрэлтийн гурвалсан үсрэлтийн төрөлд Денис Гулин, 800 метрийн гүйлтийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Евегний Швецов болон хамгийн шилдэг зээрэнцэг шидэгч Никита Прохоров нар Паралимп-2012 наадмын алтан медалийг багтаа авчрав. Одоо оросын шигшээ баг 85 медальтай бөгөөд үүнээс нь 31 алт юм. Нэгдүгээр байранд урьдын адил Хятад, удаах байранд Их Британий шигшээ багууд явж байна.