Орос-хятадын харилцаа маш өндөр хэмжээнд хүрсэн гэж Владимир Путин БНХАУ-ын дарга Ху Зиньтаотой хийсэн уулзалтан дээр мэдэгдэв. “Манай оронтой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн хятадын нийт удирдлагын болон хятадын ард түмний эерэг зүйлийг бид мэдэрч байна” гэж Орос улсын ерөнхийлөгч цохон тэмдэглэв. Хоёр орны тэргүүн нарын уулзалт Владивостокд /Приморьед/ баасан гаригт АНД-н бүс нутгийн ЭЗХА-ын ДХУ-ын талбай дээр болж өнгөрсөн. Ху Зиньтао Путиныг өөрийн эртний сайн нөхөр гэж нэрлээд бүлээн дулаан хүлээж авсанд талархал илэрхийлэв. Тэрээр өөрчлөгдөн хувирсан Русский арал дээр ирээд “шинээр баригдсан хотыг хараад” алмайрсан гэж ярив. “Энэ бүгд нь АНД-н бүс нутгийн ЭЗХА-ны ДХУ-ыг зохион явуулахад Орос улсын анхаарал, халамжийн тухай өгүүлээд зогсохгүй, танай улсын асар их чадавхийг илтгэж буй юм” гэж Ху Зиньтао цохон тэмдэглэв.