Францын ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан олон улсын амьдралд онцын өөрчлөлт гарахгүй гэж Москва үзэж байна. Гэхдээ Хятад улсын КН-ын их хурлаас сонирхолтой үр дүн гарахыг хүлээж буй юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Хятадын Төв телевизид өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Тэрээр удирдагчид засгийн эрхэд гарахдаа, гадаад бодлогын үйл ажиллагаанд болон бусад төрийн удирдлагын салбаруудад д өөрийн өвөрмөц шинжүүдийг оруулдаг гэв. Тэгсэн хэдий ч, улс бүрийн үндэсний сонирхолууд нилээд тогтвортой байсаар байна гэж тэр хэлэв. Сайд хэлэхдээ, Орос улс прагматизм болон бие биеийн сонирхолуудыг харгалзан үзэх болон НҮБ-ын дүрмийн дагуу бүх тивийн улсуудтай эрх тэгш, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх сонирхолтой байна гэв. Чухам ийм үндсэн дээр ШХАБ болон БРИКС-ийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжиж байна гэж Лавров нэмж хэлэв. Тэрээр ОХУ болон БНХАУ-ын хоорондын стратегийн түншлэл болон олон талт харилцан ажиллагаа өсөн нэмэгдэж байгааг цохон тэмдэглэв.

Хятадын КН-ын 18-р их хурал 2012 оны намар болохоор төлөвлөж байгаа юм. Их хурал Хятадын КН-ын удирдах бүрэлдэхүүнд чухал өөрчлөлт оруулах төлөвтэй байгаа аж. Хятадын КН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Си Цзиньпин сонгогдож магадгүй бөгөөд төлөвлөж байгаагаар тэр 2013 оны 3-р сард БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн оронд томилогдоно. ЗГ-ын тэргүүнээр одоогийн ЗГ-ын дэд тэргүүн Вэнь Цзябао болж магадгүй аж.