Ойрын 5-10 жилд Орос улс АНД-н бүс нутгийн худалдааны хэмжээ Европын хэмжээнээс давна гэж Орос улсын ЗГ-ын тэргүүн дэд сайд Игорь Шувалов үзэж байна. Тэрээр Оросын Алс-Дорнодын Владивостокд АНД бүс нутгийн ЭЗХА ны ажил хэрэгч ДХУ-ын хүрээнд зохиогдсон эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдаан дээр хэлсэн үгэндээ ийн цохон тэмдэглэв. Тэр хэлэхдээ, ДХУ-ыг зохион явуулахдаа Орос улс “шинэ үйлсийг ” эхлүүлж байна. “Бид саналуудаа нэгтгэн, АНД-н бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаагаа хурдасгаж, нэгдэх шаардлагатай байна”гэж Шувалов хэллээ. Орос улсыг ЗГ олон талт болон хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны харилцаануудыг үргэлжлүүлэн дэмжих болно гэж Орос улсыг ЗГ-ын тэргүүн дэд сайд цааш хэлэв. Тэрбээр Орос улсын ДХБ-ын яриа хэлэлцээр амжилттай болсон болон Гаалийн холбоо байгуулагдсан, 2015 онд Орос, Белорус, Казахстан улсуудын бүрэн чадвартай эдийн засгийн нэгдэлийг байгуулахаар төлөвлөж байгаа тухай сануулав.