АНДЭЗХАБ-ын ГХ-ийн болон Худалдаа эдийн засгийн яамдын сайд нар АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлаа дуусгалаа. АНДЭЗХАБ-ын эдийн засгийн тэргүүнүүдийн уулзалт 9-р сарын 8-9-нд болох юм. Хоёр өдрийн хуралдааны дүнг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров гаргалаа.

«Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг либеральчлахад бид нааштай хандаж байгаагаа  баталсан. Санаатайгаар гаалиар шахах байдлыг гаргуулахгүйгээр хөрөнгө оруулалт, худалдааны нөхцлийг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар болоод байна. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх асуудал дээр АНДЭЗХАБ-ын эдийн засгийн төлөөлөгчид санал нэгтэй байна. Энэ бол нээлттэй, чөлөөт худалдааны систем байгуулах тийш хийх үндсэн хэрэгсэл юм.

Нийлүүлэлтийн бүс нутгийн гинжин дэх явцуу байдлыг арилгах болон тээвэр логистикийн системийг төгөлдөржүүлэх асуудал зэрэгт цаашид хамтын арга хэмжээ авахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Энэ зорилгод хүрэх тодорхой арга хэмжээг зөвшилцсөн бөгөөд тодорхой алхамууд хийгдсэн байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар эрчимтэй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна» гэж Сергей Лавров ярилаа.

Тэнгис далайн баялагыг хууль бусаар олборлох болон худалдахтай тэмцэх, хөдөө аж ахуйд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хүн амын эмзэг хэсэгт хүнсний бүтээгдхүүнийг хүртээмжтэй болгох, хүнсний зах зээлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх талаар гаргасан ОУ-ын саналыг тус улсын түншүүд дэмжсэн гэж сайд тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Андрей Белоусов, 54 нэр төрлөөс бүрдсэн “ногоон цэсийг” сайд нарын уулзалт дээр зөвшилцсөн гэж төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Харин өчигдөрхөн энэ цэс 20 нэр төрлөөс бүрдэж байсан ба урьд нь хийсэн байсан өөрчлөлтүүд бэлэн байсан учраас маш богино хугацаанд өргөжүүлж чадсан юм.

«Татваргүй худалдааны бүсэд хамаардаг ус, агаарын чанарт хяналт тавьдаг, байгалын эрсдлийг үнэлдэг, хүрээлэн байгаа орчныг хамгаалахтай холбоотой бүх бараанд энэ хамааралтай юм. Ийм цэсийг бий болгох зорилгыг ДХБ-ын хүрээнд 2001 онд тавьсан юм. ДХБ 10 жилийн турш энэ цэсийн талаар тохиролцож чадаагүй юм. АНДЭЗХАБ-ыг ОУ даргалаж байгаа нэг жилийн дотор энэ цэсийг бүрдүүлж чадлаа. Энэ цэст одоо 54 нэр төрөл багтлаа» гэж Андрей Белоусов ярилаа.

Шинжлэх ухаан, технолог, инновацийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санаачлагыг АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт оруулахыг сайд нар зөвлөсөн байна. Түүнийг төрийн болон хувийн хөрөнгийн түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэхийг санал болгосон байна.