Африкийн орнууд агааргүй орон зайг эзэмшихэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдаас хараат байхгуйн тулд өөрсдийн сансрын агентлагийг байгуулна. Ийм зорилтыг өнөдөөр Суданы нийслэл Хартумад хуралдаж байгаа Африкийн орнуудын холбооны харилцаа холбооны сайд нарын хуралдаан дээрээс гаргав. “Африк нь өөрийн сансрын агентлагтай байх ёстой” гэж Суданы ерөнхийлөгч Омар аь-Башир хоэр хоног үргэлжлэх чуулганыг нээхдээ хэлэв.

“АфриСпейс” ирээдүйн агентлаг нь гишүүн орнуудад Хар дэлхийн сансрын урт хугацааны стратегийг боловсруулахаар төлөвлөж байна.

Хорин жилийн өмнө Африкийн орнууд бүс нутгийн дэд бүтэц- сансрын засгийн газар хоорондын агентлагийг байгуулсан . 2007 онд тойрог замд гурван хиймэл дагуул гаргасан. Гурван жилийн өмнө өргөн хэрэглээний холбоо, утас болон радио нэвтрүүлэг, телевизийн дохиоллыг хангах хиймэл дагуулыг хөөргөсөн.

Уг баримт бичигт одоогийн байдлаар Африкад өргөн боломжтой Интернетийн эрэлт хэрэглээ өсч байна. Тухайлбал, 2009 онд секундэд 300 гигабайт байсан бол, 2018 онд 6000 гигабайт байхаар төлөвлөж байна.