Хөлөг онгоцнууд болон тэнгисийн тавцангуудаас байгалийн сүйрлийг арилгахад зориулан бүтээсэн  нэн шинэ онгоц, нисдэг тэргүүдийг Олон улсын “Гидроавиасалон-2012” үзэсгэлэн дээр тавьжээ.

Геленджикийн Гидроавиасалон үзэсгэлэн бол дэлхийд агаарын усан нисэх хүчинд зориулсан ганц арга хэмжээ. Энэ жил агаарын усан онгоцнуудад болон түймрийн нисэх хүчинд өндөржүүлсэн анхаарал тавьж байна. “Взлет”/”Нислэг“/ сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Фомин хэлэхдээ

«Манай нисэх хүчний аж үйлдвэр дэлхий дахины сонирхогч хэрэглэгчдэд зориулан Бе-200ЧС хосгүй газар, усанд явагч онгоцыг санал болгож буй юм. Уг онгоц нь гал түймэр унтраахад ашиглагдаж болно» гэлээ.

Энэхүү түймрийн эсрэг онгоц нь нэг удаагийн явалтаар 12 тонн ус бүхээгтээ тээж чадна. Хөлөг нь онгоцны буудал дээр төдийгүй усан дээр усаар цэнэглэх боломжтой. Ингэхдээ гурван метрээс доошгүй гүн уснаас 14 секундын хугацаанд цэнэглэгддэг. Гэхдээ Бе-200 ЧС нь дан ганц түймэр унтраахад зориулагдаагүй юм.

Энэхүү онгоцыг харуулын хувилбараар эргийн болон тэнгисийн бүсийг хянахад амжилттай ашиглаж болно. Гидроавиасалон -2012 үзэсгэлэн дээр “Бе” маркийн онгоцнууд нь уламжлал ёсоор гол үзмэр болсон ч, цорын ганц байсангүй гэж Андрей Фомин тэмдэглээд

«Уламжлал ёсоор усан авиацын салбарын “Бериев” онгоцнууд шугам жагсаалд гарч жагсана. Мөн нилээд хэдэн хөнгөн төрлийн усан нисэх хүчний онгоцнууд оролцоно. Мөн усны мандалаас хөөрдөггүй хирнэ төрөл бүрийн хувийн операторуудын солнирхолуудад нийцэх, одоо тэнгис болон эргийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн онгоц болон нисдэг тэрэгнүүдийг оролцуулах өргөн хөтөлбөр байна. Тухайлбал, эргээс зайдуу ашиглагдах нисдэг тэрэгнүүдийн үзүүлэн тоглолтыг зохион явуулна. Өнөөдөр энэ чиглэл нь тэнгис, далайд нефть-хийн цогцолборын ажлыг хангах зорилгооор хөгжиж байна» гэлээ.

Уламжлал ёсоор Орос улсад усан нисэх хүчин нь нисэх хүчний чухал чиглэл гэж тооцогддог. Онгоц үйлдвэрлэдэг бүр орон бүр, усаар явдаг гайхамшигтай хүчирхэг онгоц бүтээх боломжгүй юм.