Вашингтон, Бээжингийн хоорондох түгшүүртэй байдал намжсангүй, тэдний харилцааг булингартуулж байгаа нэг ч асуудлаар харилцан буулт хийсэнгүй. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Хятад улсад хийсэн айлчлалыг ингэж дүгнэж болхоор байна.

Хятад улс, АНУ хоёр түншүүд бөгөөд тэдний харилцан хамаарал улам л өсөн нэмэгдэх болно. Энэ л хоёр талын санал нэгтэй байсан цорын ганц асуудал бололтой. Гэхдээ Ян Зэчи, Хиллари Клинтоныг үүний төлөө Бээжинд уриагүй юм. Хоёр талын харилцааны шинэ хэлбэрт шилжихэд АНУ бэлэн үү? гэсэн гол асуултад хариулт авхыг Хятад улс хүсэж байсан юм. Вашингтон АНД-н бүс нутагт эргэн ирж, тэнд өөрийн цэргийн оролцоогоо нэмэгдүүлж эхэлнэ гэж мэдэгдэж эхэлснээс хойш л Бээжин энэ хэллэгийг эргэлтэд оруулж эхэлсэн юм. Энэ шинэ стратегийг өөрийнх нь ашиг сонирхолыг хөндөж байгаа гэж Хятад улс үзэж эхэлснээс хойш сөрөг “тоглолт” хийж эхэлсэн юм. “Шинэ хэлбэрийн харилцаа” гэдэг хэллэгт Бээжин тодорхой ойлголтуудыг багтааж байгаа гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин тэмдэглээд

«АНУ Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүчийг ямар нэгэн хэмжээгээр тооцон үзэж сөргөлдөөнд хүргэхгүйгээр ямар нэгэн буулт хийх замыг хайх болно. Өөрөөр хэлвэл Зүүн Ази болон АНД-н бүсэд өсөн нэмэгдэж байгаа хятадын нөлөөг АНУ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно гэсэн үг. Хятад улс энэ бүс нутгийг өөрийн амин чухал ашиг сонирхолын хүрээ гэж үзэн өөрийн байр суурийг бэхжүүлхийг оролдож байна» гэлээ.

Мэдээж хэрэг АНУ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хятадын удирдагчтай хийсэн Хиллари Клинтоны хэлэлцээр ч үүнийг нотлон харууллаа. Талууд өөрсдийн байр сууриндаа үлдлээ. Тэгэхлээр сөргөлдөөн улам л өсөн нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь, Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгисийн ай сав болон арлуудын талаар Хятад улстай маргалдаж байгаа Япон, Филиппин, Вьетнам улсуудын байр суурийг АНУ илт дэмжиж байгаа юм. Байдлаас ажихад Хиллари Клинтон энэ асуудлаарх америкийн байр суурийг зөөлрүүлээгүй бололтой.

Ийм учраас л  АНУ, АНД бүсэд үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэх ёстой ба Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг бодит байдалд хүндэтгэн үзэх ёстой гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао яаран мэдэгдсэн байх. Маргаантай нутаг дэвсгэрийг Хятад улс өөрийнх гэж үзэж байгаа ба маргалдаж байгаа хөршүүдээ өөрийн тусгаар тогтнолд халдаж байна гэж үзэж байгаа юм.

Хэлэлцээрийн үеэр БНХАУ-ын дарга Ху Зиньтао, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ли Кэцян нар Хятад улсыг хуваах санаархалаа зогсоохыг шаардсан өөрсдийн шаардлагад хариу өгөх өчүүхэн ч шинж тэмдэгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын царайнаас олж харсангүй. Жишээ нь, АНУ-ын эдийн засагт хөрөнгө оруулсан хятадын үйлдвэрүүдэд шудрага өрсөлдөх нөхцлийг бүрдүүлж өгөх болон Хятад улсад өндөр технологийн бүтээгдхүүн нийлүүлэхэд тавьсан хоригийг зөөлрүүлэх зэрэг асуудлаар тохиролцож чадсангүй. Энэ асуудлаар ямарч хөдөлгөөн гараагүй нь хэлэлцээрийн дүнд хятадын тал сэтгэл гонсгор үлдэх шалтгаан боллоо.

Хиллари Клинтоны БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпинтэй хийх уулзалтыг өөрчилсөн явдал Бээжинд болсон уулзалт дээр ахиц дэвшил гараагүйтэй холбоотой гэж шинжээч Александр Ларин үзээд

«Си Зиньпиний Хиллари Клинтонтой уулзахыг хүсээгүй явдлыг улс төрийн утга агуулагатай билиг тэмдэгийн шинжтэй алхам гэж үзэж болно. Үүгээрээ тэд АНУ-ын өнөөгийн бодлогод дургүйцэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Энэ нь дургүйцлээ илт илэрхийлсэн алхам гэж АНУ-д ч үзэх бололтой» гэв.

Хиллари Клинтоны БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпинтэй хийх уулзалтыг өөрчилсөн явдал өөр учир шалтгаантай гэж хэсэг шинжээчид үзэж байгаа юм. Тэр удахгүй БНХАУ-ын дарга болно гэж үзэж байгаа юм. Одоогийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг “доглон нугас” гэж нэрлэдэг юм. Америкийн дипломат ажилд олон алдаа гаргасан учир түүнийг тун удахгүй огцруулна гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.

Ямарч байлаа гэсэн БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ян Зечи Хиллари Клинтонтой хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр байдлыг зөөлрүүлэхийг оролдсон байна. Болоогүй уулзалтын талаар “олон нийт хэрэггүй хов живээс татгалзана” гэдэгт найдаж байна гэж тэр хэлсэн байна.