АНД-н бүс нутгийн ДХУ-ын долоо хоног явагдаж байгаа Владивосток хотод Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирлээ. Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АНДЭЗХА/ ДХУ-ын төрийн тэргүүн нарын хуралдаан баасан гаригт эхлэнэ. Төрийн тэргүүн нарын уулзалтын өмнө Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин оросын Russia Today телевизийн сувагт ярилцлага өгч, америкийн Tne Wall Street Journal сэтгүүлд өгүүлэл нийтлүүлжээ. Төрийн тэргүүн АНДЭЗХАБ-ны ДХУ-ыг хүлээн авахдаа ямар зорилго тавьсан; Москва түншүүддээ ямар саналуудыг тавихаар бэлтгээд байгаа тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.

Ойрын гурван өдөр Владивосток хот нь АНД-н бүсийн нийгэм-эдийн засгийн амьдралын төв байх юм. Эхлээд бизнес ДХУ-д дэлхийн томоохон компаниудын тэргүүн нар болон шилдэг эдийн засагчид хуран цугларч хуралдана, дараа нь АНД-н бүсийн төрийн тэргүүн нарын ДХУ болж, тэд дэлхийнд тулгараад байгаа тулгамдсан асуудлуудын талаар ярилцах юм. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Russia Today телевизид өгсөн ярилцлагадаа, уулзалтын хэлэлцэх асуудлуудын хувиарийг хийхдээ, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд чухал ач холбогдол өгсөн гэв.Энд дэлхийн эдийн засгийн либералчлалын асуудал хамгийн чухал асуудал байх болно.

«Би бусад орнуудын түншүүдээ ОХУ-д таван жилийн өмнө урьж байхдаа Орос улсад энэ чиглэл нь туйлын чухал гэдэг үүднээс асуудалд хандаж байсан. Энэ нь юу  гэвэл орос улсын нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь Ази тивд оршдог, харин бараа эргэлтийн дийлэнхи хэмжээ буюу 50 гаруй хувь нь Баруун Европын орнуудад ноогдож байгаа бөгөөд Азийн орнуудад бараа эргэлтийн 24 хувь ноогдож буй юм. Энэ бүс нутаг эрчимтэйгээр хөгжиж байгаа. Тиймээс юуны түрүүнд, эдийн засгийн тулгамдсан асуудлууд дээр төвлөрөх төлөвтэй байна.Мөн миний хэлж байсанчлан, дэлхийн эдийн засгийн либералчлалнь юуны түрүүнд  тээврийн болон хүн төрөлхтөний хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудлууд юм» гэж Владимир Путин хэллээ.

”Их найм”, “Их Хорийн” ДХУ-ын нэгэн адил АНД-н бүс нутгийн ЭЗХАБ-ын ДХУ-ыг тасархай болон тодорхой шийдвэрүүд гаргаагүй гэж шүүмжлэх нь олонтоо байдаг. Владимир Путин ийм хандлагатай санал нийлэхгүй. Орос улсад худалдааны саад тотгорыг арилгах болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар жишээ болгох зүйл  олон бий. Орос улс АНД-н бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шинэлэг санаа сэдлүүдийг санал болгоход бэлэн байна.Эдгээр нь дээр яригдсан худалдааг либералчлах болон худалдааны чөлөөт бүс байгуулах хийгээд хүнсний аюулгүй байдлын асуудлууд юм. Путины мэдэгдэж байгаагаар, Москва нь Гаалийн холбооны түншүүдийнхээ хамт Евразийн орон зайд худалдааны нэгдсэн журам нэвтрүүлэх болон худалдааны шинэ  шинэ чиглэлүүдийг бий болгох талаар яриа  хэлэлцэл явуулахад бэлэн байна.

Европ, Азид оршдог Орос улс нь Атлантын болон Номхон далайн тэнгисүүдийн эдийн засгийн хооронд худалдааны гүүр болох боломжтой юм. Ингэхдээ Москва нь Сибирь, Алс-Дорнодын хөгжлийн эдийн засгийн төслүүдийг боловсруулахдаа, чухамхүү АНД-н бүс нутгийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах зорилго тавьсан.