АНДЭЗХАБ-ын залуучуудын дээд хэмжээний уулзалтын зөвлөмжүүд төрийн тэргүүнүүдийн анхаарлын төвд байх болно гэж Лавров үзэж байна. “Бид залуучуудтай хамтран ажиллахыг хүсэж байна, бид тэднийг манай нийгмийн салшгүй нэгэн хэсэг гэдгийг мэдрэхийг хүсэж байна гэж Лавров хэлсэн байна. АНДЭЗХАБ-ын залуучуудын дээд хэмжээний уулзалт явуулах уламжлал улам бэхжиж байна гэдэг нь нийтлэг хандлагын тусгал юм”. “Том наймын” уулзалтын үеэр ч иймэрхүү дээд хэмжээний уулзалтыг явуулдаг гэдгийг сайд сануулсан байна. Энэ дээд хэмжээний уулзалтаар гаргасан зөвлөмжүүдийг зөвшилцсөн бөгөөд төрийн тэргүүнүүдэд танилцуулах юм. “Тэд онцгойлон анхааран үзэх болно гэдгийг итгэлтэйгээр амлаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд тэмдэглэлээ. Энэ зөвлөмжид тусгалаа олсон олон зүйлүүд нь үсрэнгүй хөгжиж байгаа энэ бүс нутагт амьдран суугаа залуучуудын сэтгэл санааг илэрхийлж байгаа юм”. “Эдгээр улсуудын залуучууд юу бодож, юу хүсэж мөрөөдөж байгаад төрийн тэргүүнүүд анхаарлаа хандуулах ёстой гэдэгт итгэлтэй байна гэж” тэр тэмдэглэсэн байна.