ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт болох АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явахын өмнө өчигдөр маш ховордсон цагаан тогруунуудыг аврах оросын шувуу судлаачдын “Итгэл найдварын нислэг” туршилтад оролцсон байна. Энэ тогруунууд устаж үгүй болох аюулд хүрээд байгаа юм. Эдгээр шувууд өөрийн толгойлогчоо гэж тооцож байгаа мото дельта планыг Путин жолоодож гурван удаа нислэг үйлдсэн байна. “Итгэл найдварын нислэг” төслийн дагуу тусгай газар бойжуулсан цагаан тогруунуудын дэгдээхэйнүүдийг Оросын хойд нутгийн Ямалын хойгоос Баруун Сибирь болон Казахстан улсуудыг дамжуулан эдгээр шувуудад зориулан Узбекстан улсын өмнөд нутагт дэлхийд анх удаа хүний гараар байгуулсан өвөлжөөнд нь хүргэх юм. Энэ хөтөлбөрийн дагуу ажилласнаар тогруунуудын өвөлжөөндөө хүрэх нислэгийн замыг нилээд богиносгох юм. Устаж үгүй болж байгаа шувууд, амьтадыг аврахад зориулан гаргаж байгаа хөрөнгийг үр ашигтай зарцуулж байна гэж ОУ-ын ерөнхийлөгч үзэж байна. “Амарын бар, ирвэсийг аврах талаар явуулж байгаа бидний бүх хөтөлбөрүүд үр ашигтай ажиллаж байна” гэж ерөнхийлөгч хэлсэн байна. Эдгээр хөтөлбөрүүд одоо олон улсын статустай болох нь маш чухал байна. Амьтадаа хамгаалахыг хүсдэгггүй нэг ч орныг би мэдэхгүй гэж Путин хэлээд, “бусад улсуудтай хэлэлцэн тохиролцох л хэрэгтэй байна гэж” онцлон тэмдэглэсэн байна.