АНД-н бүс нутгийн ГХЯ болон Худалдааны сайд нар өнөөдөр Владивостокийн ДХУ-ын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг өндөрлөж, хамтарсан мэдэгдэл гаргав. Уг баримт бичигт худалдаа харилцаанд зориулсан нийтлэг нөхцөлүүдийг бий болгож, гадаадын зах зээлээс хамгаалж, дотоодын зах зээлд янз бүрийн хиймэл хязгаарлалтууд гаргахгуй байх нөхцөлүүдийг заасан гэж ОХУ-ын ГЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр бусад орны түншүүддээ хандан, хүнсний аюулгүй байдлын асуудлаар болон бизнес, шинжлэх ухааны яриа хэлцээг хөгжүүлэх саналуудыг дэмжсэнд Орос улсын өмнөөс талархал илэрхийлэв. Тухайлбал, төр-хувийн түншлэлийн хэлбэрээр технологи болон шинэтгэлийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр шийдсэн юм. Сайд нар 2015 он гэхэд 5 хүртэл хувиар бууруулах экологийн бараа бүтээгдэхүүний жагсаалтаас 54 төрлийг сайшаан дэмжив.