Өчигдөр Лондонгийн Паралимпийн наадмаас Орос улсын тамирчид таван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэв. Орос улсын шигшээ багийн шагналын сагсанд усан сэлэлтийн төрлийн эмэгтэйчүүдийн 100 метрийн зайд Оксана Савченко, мөн төрлийн эрэгтэйчүүдийн тэмцээнд Александр Неволинов-Светов нар тус тус алтан медаль хүртлээ. Хөнгөн атлетикийн уртын харайлтанд Гоча Кугаев хамгийн хүчтэй нь байлаа. Оросын шигшээ багийн эрэгтэй тамирчид 4 х100 метрын зайн уралдаанд болон байт харваанд тэргүүлжээ. Орос улсын шигшээ багт хөнгөн атлетикийн тамирчин Егор Шаров болон Николь Родомакина, усан сэлэлтийн тамирчин Олеся Владыкина нар мөнгөн медаль эх орондоо авчирлаа. Владимир Свиридов уртын харайлтанд, Дмитрий Кокарев усанд сэлэлтийн 50 метрийн зайд, дугуйн уралдаанд Светлана Мошкович нар тус тус хүрэл медаль хүртлээ. Орос улсын шигшээ баг медалийнхаа тоогоор Их Британий багийг гүйцэд түрүүлж, хоёрдугаар байранд явж байна. Орос улсын шигшээ баг нийт 28 алт, 25 мөнгө, 23 хүрэл медальтайгаар явж байна. Тэргүүн байрыг Хятад барьж байна.