Ардчилсан намаас Барак Обамаг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Agence France-Presse агентлагийн уламжилснаар, Хойд Каролинд болсон намын их хурал дээр ерөнхийлөгч асан Билл Клинтон уг мэдээг олон нийтийн сонорт хүргэжээ. “Ерөнхийлөгчөөр Мишель Обамайтай суух ухаантай шийдвэр гаргасан хүнийг би ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна” гэж Клинтон үг хэлэхдээ хошигнож байв. Одооноос Обама нь сонгуульд оролцох албан ёсны зөвшөөрлөө өгөх ёстой. Холбогдох мэдэгдэлийг пүрэв гаригийн орой хийх төлөвтэй байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нь Обамагийн гол өрсөлдөгч болж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 6-ны өдөр явагдана.