ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Владивосток хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүний ажлын айлчлалын гол зорилго АНД-н бүс нутгийн ЭЗХА-ны ДХУ-д оролцох явдал юм. Орос улс АНД-н бүс нутгийн ДХУ-ыг анх удаагаа өөрийн нутаг дэвсгэр дээх зохион явуулж байна. Олон улсын уг арга хэмжээ нь 9-р сарын 7-9-ний өдрүүдэд Русский арал дээр болно. Энэ өдрийг Путин орос улсын дотоодын тулгамдсан асуудлуудад зориулна. Тухайлбал, төрийн тэргүүн Владивостокийн “Кневичи” онгоцны буудлын шинэ терминалын ажилтай танилцаж амжилаа. Дараа нь ерөнхийлөгч АНД-н бүсийн ДХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авахад зориулж барьсан “Роснефть” компаний шатахуун-түлшний цогцолбор дээр очиж ажил бадалтай нь танилцлаа. Уг барилгын хөрөнгө оруулалтын хэмжээ 3,5 тэрбум рубль юм. Ерөнхийлөгч Путины АНД-н бүсийн ЭЗХА-ны хөтөлбөр 9- сарын 7-нд эхэлнэ. Ерөнхийлөгч АНД-н бүсийн ЭЗХА-ны ДХУ-ын хүрээнд нилээд хэдэн бүгд хуралдаануудыг явуулах болон бусад орны тэргүүн нартай хоёр талын арван таван уулзалт явуулахаар төлөвлөж байна.