Эдийн засгийн хамтын ажиллагаа нь АНД-н бүс нутгийн ЭЗХА- ны өсөлтийн баталгаа мөн гэж ерөнхийлөгч Владимир Путин Владивостокийн ДХУ-ын үндсэн гол санааг тодорхойлжээ. Тэрээр америкийн ажил хэрэгч The Wall Street Journal сэтгүүлийн азимйн хэвлэлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ.

Орос улс түүхэн хувь заяагаараа болон газар зүйн байршлаараа Ази-номхон далайн нэгээхэн хэсэгт ордог. Москва АНД бүс нутгийн орон зайд бүрэн эрхийнхээ дагуу хөл тавихыг тус улсын, Сибирь болон алс-дорнодын бүс нутгуудын ирээдүйн баталгаа гэж үзэж байна гэж Владимир Путин өгүүлжээ.

Бүс нутгийн амжилтын баталгаа нь -цаашдын эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэгт оросын тэргүүн итгэлтэй байна. Ийм хамтын ажиллаганы боломжуудын орчин тойронд Владивостокийн ДХУ-ын хүрээний яриа байх болно. Тэгээд ч эдийн засгийн хамтын ажиллагааны ийм туршлага Орос улс, Белорус болон Казахстанд бий учраас гаалийн холбоо болон Нэгдсэн эдийн засгийн орон зайг байгуулсан. Ирээдүйд Евразийн эдийн засгийн холбоо байх бөгөөд Путины үзэж байгаагаар, үүнд дэлхийн эдийн засгийн процессууд оролцож, олон улсын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхитэй үүрэг гүйцэтгэж байх ажээ.

Европын эдийни засгийн хамтын ажиллагаа нь ЕХ болон АНД бүсийг холбох гүүр болж буй юм. Магадгүй энэ нь өнөөдрийн санаа ч биш байж болох юм гэж Оросын ерөнхийлөгч бичжээ. Гэхдээ манай түншүүдэд бид эдийн засгийн хамтын ажиллагааны “тээврийн дүрсийн ” хөгжлийн асуудлыг чухалчлан хэлэлцэхийг санал болгож буй юм. Энд логистикийн эрсдэлийн үр ашигтай удирдлагын системийг байгуулах тухай, худалдааны чиглэлүүдийг сүйрүүлэх яригдаж байна. Орос улс Алс-Дорнодод орчин үеийн боомтуудыг барьж байгуулах, тээврийн болон ачааны дэд бүтцийг шинэчлэхтэй холбоотой томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Гаалийн болон захиргааны процедуруудыг боловсронгүй болгож байна.

АТЭС-ийн орнуудын шинжээчдийн дүгнэж байгаагаар, 2020 он гэхэд төслийн хэрэгжүүүлэлт Европ болон АНД бүсийн оросын нутаг дэвсгэрийн хоорондын транзит ачааны нийт хэмжээ 5 дахин нэмэгдэх ажээ.Ингэхдээ ийм тээвэрлэлтүүд нь өрсөлдөөний үед Малаккийн хоолойноос Суэцын сувгаар уламжлалт чиглэлээс нилээд хугацаа хожиж бий юм. Ачааны аюулгүй байдалд мөн адил нөлөөтэй.

АНД бүсийн ЭЗХА -ны ДХУ-ын гол зорилгын нэг бол дэлхийн худалдааны журмын либералчлалд хүрэх. Дэлхийн хямралын нөхцөлд энэ нь зөв шийдвэр байж болох юм. Гэхдээ эцэст нь энэ байдал зогсолтонд хүргэнэ. Путины үзэж байгаагаар, АНД-н бүсийн тогтвортой өсөлтийг бүх саад тотгорыг арилгаснаар хангаж болох юм. Гэхдээ зөвхөн эдийн засгийн ч биш, оюун санаа, мэдлэг, технологийн чөлөөтэй хөдөлгөөнийг хангаж, шинжлэх ухааны бодлогыг зохицуулах ёстой юм.

Орос улс их сургуулиудын харилцан ажиллагааны сүлжээг бий болгож, оюутан, багш нарын солилцоог санал болгож байна. Одооноос АНД-н бүс нутагт боловсролын нэгдсэн орон зайг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин америкийн ажил хэрэгч The Wall Street Journal сонинд өгсөн нийтлэлдээ тэмдэглэжээ.