Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын аливаа засаг захиргаатай ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. “Хэрвээ 11-р сарын 6-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромин ялвал, Орос улс түүнтэй ажиллахад бэлэн үү? ”гэсэн асуултанд Путин хариулахдаа: «Бид чадна. Америкийн ард түмэн хэнийг сонгонов, тэр хүнтэй бид ажиллах болно. Ингэхдээ манай түншүүд хир хүснэв, тийм хэмжээний үр ашигтай ажиллах болно» гэж хэллээ.

Уг мэдэгдэлийг Russsia Today телевизийн сувгаар АНУ - ын ерөнхийлөгчийн сонгуулиас хоёр сарын өмнө хийсэн юм.

АНУ болон өөр бусад орнуудын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм маягийн мэдэгдэлүүд нь жижүүрийн шинжтэй юм. Дипломат маягаар хариултаас зайлсхийх нь : танд хэнтэй таатай байх бол-шинэ ерөнхийлөгчтэй юу аль эсвэл хуучинтай юу? Бүгд найрамдахын Митт Ромни юм уу, аль эсвэл Барак Обама юу? Гэтэл үүнд гол учир байна. Нэгдүгээрт, 11-р сарын 6 наас хойш Цагаан Ордонд хэн байх нь вэ, ямар бодлого явуулах бол гэдэг нь Москвад төдийлөн чухал биш болохыг Путин дахин батлан хэллээ. Эцсийн дүнд Орос улс “Жорж найзтай”, “найз Барактай”, юм уу “Митт найзтай” биш, харин Америк улстай ажил хэрэг явуулна. Цөмийн хоёр гүрний удирдагчдын хувийн элэгсэг дотно явдал юм уу, аль эсвэл тааламжгүй байдал бол чухал үзүүлэлт. Гэхдээ тийм ч тодорхойлогч зүйл биш. Талуудын дэлхийн сонирхолууд нь хувийн хандлагатай холбоотой байж хэрхэвч болохгуй.

Хоёрдугаарт, Москва АНУ-тай баримталж байгаа бодлогоо солих төлөвгүй байгаа. Бид нэг засаг захиргаатай ажиллаж байсан, нөгөөтэй ч мөн ажиллана. Ингэхэд нөгөө тал буюу АНУ Орос улсын сонирхолуудыг тооцон байр сууриа эргэж харахад бэлэн байна уу, гэдгийг харах үлдээд байна. Эсвэл Цагаан Ордны байнгын амлаж байсан “угтах алхмын тухай “ батлагаанууд нь зөвхөн тунхаглалын шинжтэй байсан болж таарав уу.

Нэгдүгээрт, Европын ПДХ системийн тулгамдсан асуудлын тухай яригдаж байна. Хууртаад яахав. Хэрэв энэ нь Барак Обамад боломжгүй бөгөөд эдгээр төлөвлөгөө нь хэргжиж эхлээгүй байад, Митт Ромин үүнийг хэрэгжүүлэх нь арай боломжгүй юм.

Обама пуужингийн давшилтаас хамгаалах асуудал дээр илүү чөлөөтэй үйл ажиллагаа явуулж чадах тухайгаа Дмитрий Медведевтэй Сеулд 2012 оны 3-р сарын 26-нд уулзахдаа хэлсэн. Тэр уулзалтын үед АВС News -ийн микрофонууд санамсаргүй нээлттэй байсан. “Энэ миний сүүлийн сонгууль. “гэж Обама Орос улсын явж байгаа ерөннхийлөгчид хэлсэн. Сонгогдсоны дараа надад илүү уян хатан бахй боломж бий “гэж тэр хэлсэн. Медведев англиар хариулахдаа: Ойлгож байна. Энэ мэдээллийг би Владимирт дамжуулна гэсэн”.

Бүгд найрамдахчуудыг энэ байдал галзууруулсан гэлтэй. Митт Ромни өөрийн өрсөлдөгчөө тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн Америкийн сонирхолоос бараг л урвасан гэж буруутгасан”.

Орос улс эрс өөрчлөлтүүдйиг хүлээгээгүй. Обамагас ч, Ромнигоос ч тэр. Энд Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 6-р сард Обаматай мексикийн Лос-Кабосын “Их Хорийн “ ДХУ-ын талбайд ярьсныг сануулвал сайн байна.

Тэр үед ДХУ-ын дүнгийн хэвлэлийн бага хурал дээр илэн далангүй Европын ПДХ систем нь сонгуульд хэн ялахаас шалтгаална гэж хэлсэн юм. Энэ асуудлыг зөвхөн Орос улсын сонирхолыг тооцож байж шийдвэрлэх боломжтой гэсэн. Өөрөөр хэлбэл, Москва звөхөн хамтарсан ПДХ систем байгуулахад л зөвшөөрнө: АНУ, Орос улс болон ЕХ. Тэд Путины санаачилснаар, “процессын бишрэн эрхтэй оролцогчид байна” .